“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2018 оны бүртгэлийг 8 дугаар сарын 13 (Даваа) -ны өдрөөс эхлэн зарлагдаад байна. Өргөдлийн маягтыг 2018 оны 10-р сарын 19 (Баасан) хүртэл хүлээж авна. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцу...