Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмын талаар. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Үр дүнгийн гэрээний сургалт явагдаж байна

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор“Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”, “Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг тус тус баталсан билээ.

Ирэх оны эхнээс Төрийн жинхэнэ албаны хэмжээнд хэрэгжиж эхлэх эдгээр журмуудыг мөрдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах, дүгнэх сургалтыг Төрийн албаны зөвлөлөөс 2012 оны 11 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтанд бүх яам, агентлаг, төр засгийн удирдах дээд байгууллагын ажлын албаны болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний асуудал хариуцсан албан хаагчид оролцож байна.

Сургалтанд хамрагдсан байгууллагын албан хаагчид нь өөрийн салбар, нутаг дэвсгэрийн төрийн байгууллагын албан хаагчдад энэ чиглэлээр сургалт явуулах сургагч-багшийн үүрэг гүйцэтгэх юм.

Харин төрийн үйлчилгээний албан хаагчдын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ эдгээр журмуудыг жишиг болгон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмандаа тусган хэрэгжүүлэх тухай зөвлөмж тус Зөвлөлөөс хүргүүллээ.

 

 

Харилцах хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр Утас: 976-51-264216 Факс: 976-51-264460