МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛААР НЭРЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь өрсөлдөөн, шударга, ил тод, тэгш байдыг хангах,  иргэдэд үйлчлэх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангах зарчмуудыг  мөрдөж ажилладаг. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны "ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ"-уудыг нэрлэж байна. 


1. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр санаачилга өрнүүллээ 

Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Төрийн албанд албанд өрсөлдөөнт шалгаруулалтаар, чадвартай хүн төрд тогтвортой ажиллах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай тасралтгүй хүргэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгохоор санаачилга өрнүүлэн ажиллалаа. 

2. Иргэдийн хяналтын оролцоог сайжрууллаа

Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих НҮБ-ийн төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төрийн албан хаагчийн шалгалтын цахим систем нь шалгалтыг хүний оролцоогүй авдаг, дүгнэдэг, дүнг дор нь зарладаг, автоматаар мэдээлдэг онцлогтой. Шалгалтын энэ цахим системтэй ард иргэд, хэвлэл мэдээлэлийнхнийг танилцуулах зорилгоор "Нээлттэй өдөрлөг"-ийг анх удаа зохион байгууллаа.
Өдөрлөгт 1635 гаруй иргэд, 30 гаруй сэтгүүлчид оролцож, хууль эрх зүй, монгол хэл, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн 4000 гаруй сорилоос сонгосон тестээр туршилтын шалгалт өгч, өөрөө өөрийгөө сорьж үнэллээ.

3. Туршлагаа гадаадад түгээн дэлгэрүүлэв

Тайландын вант Улсын Төрийн албаны комисс гишүүн, Ажлын албаны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Висоот Прасициривонгсэ тэргүүтэй төлөөлөгчид айлчилж, Төрийн албаны зөвлөл, Тайландын Төрийн албаны комисстой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайдын урилгаар Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсад айлчилж, Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог, төрийн албан хаагчдын сургалтын стратеги зэрэг сэдвээр БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтнуудад лекц уншиж, санал солилцов. Монгол Улсын Төрийн албаны төв байгууллагын туршлагаас судалж, сурах зүйл их байгааг БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамныхан онцлон тэмдэглээд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зөвлөх ажилтан ажиллуулах хүсэлт тавилаа.

 

4. Цахим орчин  бүрдүүллээ

Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохын тулд "Хүний нөөцийн мэдээлийн систем HRMS программ"-аар төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг жил бүр нэгтгэн авдаг. "Ухаалаг төрийн үзэл баримтлал"-ын хүрээнд Боловсролын яаманд хэрэгжиж байгаа төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбарыг боловсруулж, төрийн албаны санхүүжилтийг захиргааны зардлын бодлого, төлөвлөлтийн үйл явцтай уялдуулах боломжийг бүрдүүлэх “Боловсролын салбар дахь хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран ажиллав. 

5. Гадаадад тэтгэлгээр суралцуулна

Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх хүрээнд Монголын төрийн албан хаагчдыг Казакстаны Төрийн захиргааны академид сургах хүсэлт тавьж, тус академийн  магистрын зэрэг хамгаалах нэг жилийн тусгай хөтөлбөрт сургалтад  сургах Хамтын ажиллагааны гэрээг 2016 оны долдугаар сард 3 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Гэрээний дагуу  жил бүр Монгол Улсаас хоёр төрийн албан хаагчийг сургах бөгөөд Казакстаны Төрийн захиргааны академид, тус Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын нэрэмжит тэтгэлгээр суралцах анхны төрийн албан хаагчид шалгарлаа.

6. Нэг албан тушаалд хамгийн олон иргэн өрсөлдлөө

Ажлын байрны ерөнхий шаардлагад  тавигдаж байгаа мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшлийн болзол нөхцөлийг хангасан, төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны шалгалтыг нийтдээ  40 удаа зохион байгуулснаас 2016 оны 12 дугаар сарын байдлаар 1134 иргэд нөөцөд шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс Санхүүгийн зохицуулах хорооны Хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах асуудал хариуцсан мэргэжилтний  ажлын байранд 1257 иргэн өрсөлдсөнөөс 441 нь шалгалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн нь нэг албан тушаалд хамгийн олон иргэн өрсөлдөж, нөөцөд бүртгэгдсэн албан тушаал болж байна. 



7. Удирдах ажилтанд дүгнэлт гаргах сонгон шалгаруулалтыг чанаржуулав 

Тухайн байгууллагад ажиллаж төрийн жинхэнэ албан хаагчийг уг албан тушаалд тавигдах ажлын байрны шаардлага, мэргэшлийн түвшингээр  сонгон шалгаруулж, дүгнэлт гарган  сул орон тоог нөхөх хууль эрх зүйн зохицуулалттай. Нэр дэвшүүлж дүгнэлт гаргах энэ сонгон шалгаруулалтад мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага ур чадвар, мэргэшсэн байх ерөнхий шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг нээлттэй өрсөлдүүлэх зарчмыг баримтлах үүднээс нэр дэвшигчид сорилын болон мэдлэг хандлага зан үйлийг тодорхойлох ярилцлагын шалгалт өгч байна.  Энэхүү сонгон шалгаруулалтад томилох эрх бүхий албан тушаалтныг оролцуулж байгаа нь үр дүнгээ өгсөн өндөр ач холбогдолтой шинэлэг ажлын нэг болж байна. 

8. Салбар зөвлөлийн уялдаа холбоог сайжруулж нэгдмэл байдлыг хангав 

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын дэргэдэх Салбар зөвлөлд Төрийн албаны зөвлөлийн төлөөллийг оруулан ажиллуулахаар шийдвэрлэв. 

9. Бүх түвшинд хүрч ажиллав

Гадаадад болон төрийн захиргааны түвшинд, хөдөө орон нутгаас Ховд, Дархан уул, Орхон аймагт, нийслэлийн Багануур дүүрэгт Төрийн албаны зөвлөлийн удирдлагын бүрэлдэхүүн, Ажлын алба ажиллан, Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны шинэтгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

10. Олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн  албан хаагчийг тодруулна

Монгол Улсын төрийн албаны систем, тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлж, нэр хүндийг нь өргөн, олон жил үр бүтээлтэй ажиллан, төрийн албанд онцгой гавьяа байгуулж, хувь нэмрээ оруулсан, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц төрийн албан хаагчийг  иргэдийн саналаар тодруулан шалгаруулж "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнаж урамшуулах санаачилгыг анх удаа гаргалаа.

11. Итгэл даасан байгууллага боллоо

Санхүүгийн тайлангийн аудитаар 2016 онд зөрчилгүй санал дүгнэлт авч, өмнөх жилүүдэд өгсөн зөвлөмжийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудит сайн хийгдсэн зэрэг нь Монгол улсын Ерөнхий Аудиторын тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангасан тул тус байгууллагын санхүүд “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргаж, итгэмжлэл олгов.

12. Хамгийн олон багц асуудал шийдвэрлэв

Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд түүний үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан юм. Зөвлөл 2016 онд 42 удаа хуралдаж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тайлан, мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, ур чадвар, мэргэшлийн шаардлага хангасан удирдах болон төрийн албанд анх орох иргэдийг нээлттэй өрсөлдүүлж, сонгон шалгаруулах, шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэдийг албан тушаалд нь томилуулах, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт  зарлах, зэрэг дэв олгуулах зэрэг 240 багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

19

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан