Д.ТОГТОХСҮРЭН: ТӨРИЙН АЛБЫГ ДАРГААС ХАМААРАЛ БАГАТАЙ БОЛГОНО

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байна. Гол өөрчлөлтүүд нь юу вэ?
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 12 гишүүн боловсруулж УИХ-д өргөн барьсан. Одоо чуулганаар хэлэлцээд эхэлчихлээ. Энэ хуулийн гол концепц нь төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой байлгахад чиглэсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгахад чиглэсэн зарчмын томоохон өөрчлөлтүүд орж байгаа.


-Төрийн албыг улс төрөөс хараат бус болгоно гэдгээ тодруулахгүй юу?
-Өнөөдөр төрийн албан хаагчийг улс төрийн хамааралтай байлгадаг хэд хэдэн тохиолдол байдаг. Нэгдүгээрт, сонгууль болсны дараа бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг олноор нь халж байна. Тиймээс хуулийн өөрчлөлтөөр бүтцийн өөрчлөлтөөр хүнийг ажлаас чөлөөлөхгүй байхад чиглэж байгаа. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг хүндээ тааруулан өөрчилж, тухайн ажилтныг ажлаас өөрчлөөд байгаа юм. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилд нэг л удаа өөрчилдөг болгох гэж байгаа. Мөн тэр өөрчлөлтийг нь Төрийн албаны зөвлөл хийнэ. Нэг үгээр хүнийг тухайн албанд томилдог хүнд ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт хийх эрх байхгүй болно. Гуравдугаарт, төрийн албанд албан тушаал тус бүр дээр нь хариуцах шаардлагыг хуульчилж өгсөн. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга нь төрд 16 жил ажилласан байна. Үүнээс найман жилд нь эрхэлсэн түшмэл буюу яамны газар, хэлтсийн даргаар ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавина. Нэг үгээр төрийн алба шатлан дэвших тогтолцоонд орно. Албан тушаал бүр дээр тодорхой хугацаанд ажиллахыг хуульчилж өгч байгаа юм. Ингэснээр сонгуулийн дараа төрийн албанд хэн нэгэн хүн гаднаас ирэх буюу улс төрийн шалтгаанаар удирдах албан тушаалд хүн томилогддогийг хориглоно гэсэн үг. Ажилласан жилийг нь заагаад явчихаар сонгуулийн дараа шууд Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болно гэдэг ойлголт байхгүй болно. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийг энэ хуулиар хараат бус болгож байгаа. Одоогийн хуулиар Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдын шалгалтыг зохион байгуулдаг, албан тушаалд нэр дэвшүүлдэг ийм л субъект юм. Цаашдаа Төрийн албаны зөвлөлийг хянан шалгах комиссын чиг үүрэгтэй болгоно. Хууль бусаар ажилд томилох юм уу, эсвэл хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, өөрчилсөн тохиолдолд тэр шийдвэрийг шууд хүчингүй болгох эрхийг Төрийн албаны зөвлөлд өгч байгаа. Ингэснээр Төрийн албаны зөвлөл бол төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, хяналт тавих үүрэг хүлээчихэж байгаа хэрэг. Ингэснээр төрийн алба улс төрөөс хараат бус болж чадна.


-Хууль бусаар хүнийг ажлаас чөлөөлсөн бол хохирлыг нь өөрөө барагдуулна гэж байна. Ерөнхийдөө удирдах албан тушаалтнуудыг нэлээд хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа юм байна?
-Тийм. Энэ хуулиар төрийн албаа хариуцлагажуулж байгаа. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн санхүүгийн хохирлыг хувиасаа төлнө. Тухайлбал, нэг албан тушаалтныг хууль бусаар хүнийг ажлаас халчихсан гэдгийг Төрийн албаны зөвлөл тогтоож болно. Тэгвэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нь ажлаас чөлөөлсөн албан тушаалтан төлнө гэсэн үг. Ингээд ирэхээр төрийн албаны удирдах албан тушаалтан өөрөө хариуцлагажиж эхэлнэ. Нэг гажиг зүйл нэлээд түгээмэл явж ирсэн нь л дээ. Тэр нь удирдах албан тушаалтан нэг хүнийг ажлаас нь чөлөөлчихдөг. Тэгээд оронд нь өөр хүн ажилд авчихна. Нөгөөх нь шүүхээр жил гаруй яваад хууль бус шийдвэр гаргасан гэдгийг нь тогтоолгочихдог. Шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн хугацааных нь цалинг олгож ажилд авангуутаа маргааш нь дахиад л халчихдаг. Ингэж улсын мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хүнийг ажлаас нь чөлөөлж, чирэгдүүлдэг хариуцлагагүй, ёс зүйгүй зүйлийг одоо болиулах хэрэгтэй. Мөн энэ хуулийн өөрчлөлтөөр төрийн үйлчилгээний чанар үр дүнд төрийн бус байгууллагуудаас бүрдсэн олон нийтийн хяналтын зөвлөл хяналт тавьдаг болгож байгаа. Түүнчлэн тухайн сум, аймаг, нийслэл, дүүрэгт байгаа иргэдээс жил бүр төрийн албаны талаар байнга санал авна. Жишээ нь, сумын иргэдийн 10-15 хувиас “Танай суманд ажиллаж байгаа Тамгын газрын ажилтан, албан хаагчдын үйлчилгээ, соёл ямар байна” гэдэг ч юм уу. Иргэдийн оролцоог бий болгож өгч байгаа. Ингэснээр төрийн алба нэлээд хариуцлагажина гэсэн бодолтой байна.


-Даргаас айх шаардлагагүй болж байгаа юм байна гэж ойлголоо?
-Аль болох даргаас айх шаардлагагүй, хамаарал багатай болгоход л чиглээд байгаа юм. Тэгэхгүй бол төрийн албанд нэг шинэ дарга ирээд “Би баг бүрдүүлнэ” гэж яриад, хүмүүсийг халаад байдаг хэвээрээ байж болохгүй. Мэргэшсэн албан хаагчийг халдаг, албан тушаал бууруулдгаас үүдээд төрийн албаны чадавхи эрс суларчихаад байгаа юм.


-Онц хүнд гэмт хэрэг, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүс төрийн албанд ажиллахыг хориглох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ Үндсэн хуулийн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг зарчимтай харшлахгүй юу?
-Төрийн албанд орох нийтлэг болон тусгай шаардлага гэж байдаг. Нийтлэг шаардлага дотор нь бол Монгол Улсын иргэн байх, цэргийн алба хаасан байх гээд тавьдаг шаардлагууд бий. Тэрнээс гадна хуучин бол ял шийтгэлгүй гэдэг байсан юм. Одоо энэ хуулинд онц хүнд гэмт хэрэг болон авлига албан тушаалын хэргээр өмнө нь ял шийтгүүлж байсан бол төрийн албанд орохыг хориглоно гэж байгаа. Энэ бол ер нь төрийн албыг шударга, цэвэр, нэр хүндтэй байлгахад чиглэсэн шаардлага гэж ойлгож болно. Үндсэн хуулиар хэдий хүн ажил хөдөлмөрөө өөрөө сонгох эрхтэй боловч бас тодорхой хуулиар хязгаарлаж өгч болдог. Тийм учраас энэ хуулиар хязгаарлалт тавьсан юм.


-Өмнө нь онц хүнд болон авлига албан тушаалын хэргээр шийтгүүлж байсан хүмүүс гэдэг улс төрийн томилгоогоор томилогдож очдог хүмүүст хамаатай юу?
-Бүгд л хамаатай. Энэ хуулийн зарим заалт нь нийт төрийн албан хаагчдад зориулагдаж байгаа. Зарим нь бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын харилцааг зохицуулна. Тухайлбал, төрийн албанд орох гэдэг дотор чинь улс төрийн албан тушаал ч бай, үйлчилгээ, тусгай албанд орсон ч ялгаагүй нэг л шаардлага тавигдана. Монгол Улсын иргэн байна. Албан тушаалаасаа хамаараад дээд боловсролтой байхыг шаардсан албанд бол дээд боловсролтой байна. Тэгээд цэргийн алба хаасан байна, ял шийтгэлгүй байна гэсэн ийм хэдэн шаардлага бол аль ч төрийн албан дээр тавигдана гэсэн үг.


-Мөн төрийн албан хаагчид улс төрийн намаасаа түдгэлздэг биш татгалздаг болно гэж байсан?
-Бид төрийн албан хаагч улс төрийн намаас татгалзана гээд оруулчихсан юм. Одоо хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулиар бол түдгэлздэг л дээ. Намын гишүүн байсан хүн төрийн албанд орохоороо долоо хоногийн дотор өргөдлөө өгөөд намаасаа түдгэлздэг. Бидний хувьд түдгэлзэнэ гэдэг юмыг хэлбэрийн төдий байна гэж үзээд байгаа. Хүмүүс “Тэр намын угшилтай. Угшил нь үнэртээд болдоггүй юм” гэж ярьдаг. Тэрийг нь байхгүй болгохын тулд намаас татгалзуулж байгаа юм. Ингэснээр тухайн хүн ажилдаа хандахдаа ч арай өөр байх болов уу гэсэн хэрэг л дээ.


-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхтэй зэрэгцээд янз бүрийн хардлага гарч байна л даа. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилно гэж байгаа. Тэгэхээр хэрвээ дараагийн сонгуулиар сөрөг хүчин ялалт байгуулдаг юм гэхэд МАН өөрийнхөө албан тушаалд тавьсан хүмүүсээ хамгаалсан шийдвэр гаргачихлаа гэж байгаа?
-Ийм шүүмжлэл байгаа. “Сонгуулийн дараа өөрийнхөө баахан хүмүүсийг ажил, албан тушаалд оруулсан. Одоо ингээд араас нь хуулиа гаргаад, энэ нөхдөө баталгаажуулчих юм байна” гэж хардаж байгаа юм бий л дээ. Гэхдээ ийм зүйлийг аль ч нам нь бай хамаагүй хэн нэгэн нь л хийнэ. Энэ УИХ хийхгүй бол дараагийн парламент хийж л таарна. Тэгээд дөрвөн жилийн хугацаанд Монголын төрийн албан хаагчдаар тоглож байдаг юм байхгүй болох л ёстой. Харин энэ УИХ зориг гаргаад, төрийн албыг улс төрөөс салгаад тогтвортой, мэргэшсэн болгох чиглэлд том алхам хийлээ гэж бодож байна. Өмнөх парламентуудаар Төрийн албаны хуулийг ярьдаг. Гэхдээ ярьж байгаад “За сонгууль болно. Сонгуулийн дараа хүнээ байршуулж чадахгүй юм болно. Энэ хуулийг больё” гэдэг байхгүй юу. Тэгэхээр бид бүрэн эрхийн хугацааныхаа эхэн дээр ингэж хэлэлцэж байгаа нь ач холбогдолтой болох болов уу.


-Хууль удаан тогтвортой байх талаар хамгаалсан заалт бий юу. Тухайлбал, сонгуулиар өөр парламент бүрдлээ гэхэд хуулийг өөрчлөөд, эргээд дуртай хүнээ албан тушаалд тавьдаг эрхийг нээчих юм биш үү. “Өмнөх намын эрх барьж байх үед ажилд ирсэн хүмүүс төрийн ажлыг гацаагаад байгаа болохоор жаахан өөрчлөлт хийх шаардлага байна” гэх зэргээр шалтаг бол олдож л таарна?
-Яг үнэн. Өөр улс төрийн хүчин гарч ирээд өөрчлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байгаа. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр төрийн албатай холбоотой маш том юм бий.


-Тэр нь?
-Яамдын нэр буюу Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд тусгаж өгөх гээд байгаа юм. Ингэвэл сонгуулийн дараа яамдын нэр, бүтэц өөрчлөгдлөө гээд баахан хүн халдаг явдал арилна. Яамдыг салгадаг, нийлүүлдэг, үг нэмдэг, хасдаг байхгүй болно. Үндсэн хуулиар тогтоосон арван яамтай байж болно шүү дээ. Тэгвэл түүнийг нь өөрчлөх болбол Үндсэн хуулийн өөрчлөлт болохоор УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57 гишүүний саналаар өөрчилнө. 57 гишүүн зөвшөөрнө гэдэг бол ховор тохиолдол шүү дээ. Тийм учраас миний хувьд Үндсэн хуульд тусгаад өгчихвөл баталгаатай болно гэж үзэж байгаа. Ер нь албан хаагчдыг бөөнөөр хоморголон халдаг юм бол энэ бүтцийн өөрчлөлт юм. Нэг хүн ирснийхээ маргааш яамны 40 албан хаагчийг тушаал уншаад л халчихаж байсан. Тэгээд нөгөөдөр өөр хүмүүс оронд нь авчихаж байгаа байхгүй юу. Үүнийг байхгүй болгохын тулд Үндсэн хуульд яамны тоо, бүтцийг заагаад өгчих хэрэгтэй байгаа юм.


Ж.Баярсайхан
Эх сурвалж:

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан