Д.Баатарсайхан: Хууль зөрчин томилгоо хийсэн албан тушаалтныг огцруулдаг болно

 

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхантай ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээ хэр хийгдсэн бэ. Төрийн албанаас хууль бусаар халагдсан 22 мянган хүн байгаа гэж яриад байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо юм уу?

-Энэ асуудал дээр зөв тайлбар өгөх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 22 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халсан, чөлөөлсөн явдал байхгүй. Үүнийг би баттай хэлнэ. Хамгийн сүүлийн тооцоогоор 188 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 22 мянга нь хөдөлгөөнд орсон байна. Хөдөлгөөнд орсон гэдэг нь, төрийн албанд ажиллахгүй гээд өргөдлөө өгсөн, сургуульд сурахаар явсан, хувийн хэвшилд шилжсэн, бизнес эрхлэхээр явсан нэг хэсэг хүмүүс байна. Мөн биеийн байдлаас хамаарч ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс ч багтана. Эдгээрээс ажил албан тушаалаа өөрчилсөн нь дийлэнх хувийг эзэлж байгаа. Нэг агентлагаас нөгөө агентлаг руу шилжих, агентлагаас яам руу, сумаас аймаг руу шилжсэн тохиолдлууд олон бий. Одоо мөрдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдын хөдөлгөөний тоог Төрийн албаны төв байгууллага жилд нэг удаа хөтөлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хамааруулж, мэдээллээр хангах үүрэгтэй. Энэ үр дүнд гаргасан хөдөлгөөний тоо 22 мянга байгаа юм. Халагдсан, чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн тоо 10 мянга орчим байна. Гол шалтгаан нь ажлын сахилга хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан, ажил албан тушаал нь байхгүй  болсонтой холбоотой юм.  

 

-Гэхдээ 22 мянган хүнийг хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоосон гээд яриад байгаа шүү дээ?

-Шүүхээр шийдвэр гарсан  гэдэг нь сүүлийн нэг, хоёр жилд гарсан тоо биш. Сүүлийн дөрвөн жилийг хамааруулж, ажил албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан иргэдийн нөхөн олговор одоо болтол олгогдоогүй хуримтлагдаж байсан. Үүнийг 2017 оны төсвийн тодотголд суулгасан.  Хоёр, гурван жилийн өмнөөс ажлаасаа халагдаад гурван шатны шүүхээр дамжиж, энэ жил шийдвэр нь гарч байгаа хүмүүс нэлээд олон байгаа. Тэгэхээр зөвхөн нэг жил хуримтлагдсан нөхөн олговор гэж шууд ойлгож болохгүй. 

 

-Төрийн албан хаагчийн тоо 188 мянга болсон гэдэг нь хэзээний тооллогын дүн бэ?

-2015 онд 183600 төрийн албан хаагчтай байсан бол 2017 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар 188 мянга төрийн албан хаагч ажиллаж байсан. Энэ жилийн тоо 2018 оны нэгдүгээр сард эцэслэн гарна. Шалгалт өгөөд тэнцсэн 15 мянган хүн нөөцөд бүртгэлтэй байгаа. Энэ нь удирдах болон гүйцэтгэх албан тушаал хоёулаа багтсан гэж ойлгох хэрэгтэй.

 

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ дээр хэлэлцэж байгаа. Шинэ хуулийн төслөөр Төрийн албаны зөвлөлийн эрх үүрэгт ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлд мэргэжлийн шалгалт, удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг хариуцах, ёс зүй зөрчсөн асуудалд хяналт шалгалт хийх, төрийн албан хаагчийн эрх үүрэг зөрчигдсөн асуудлыг шийдэх эрх үүрэг хэвээр үлдэнэ. Ажлаас халагдсан, цалин, ангилал зэрэглэлийг нь буруу тогтоож, зэрэг дэвийнх нь нэмэгдлийг олгохгүй байгаа зөрчилтэй асуудал гардаг. Үүнийг хянан шийдвэрлэх эрх хэвээр үлдээхээр оруулсан байгаа. 

Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг томилох эрх бүхий албан тушаалтан баталж байгаа. Үүнээс үүдэн зөрчилтэй асуудал олон гардаг. Харин шинэ төсөлд Төрийн албан зөвлөл томилох гэж байгаа байгууллага юм уу, албан тушаалтны боловсруулж ирсэн ажлын байрны тодорхойлолтыг хянаж үзээд зөвшилцсөний хүрээнд баталдаг болох чиг үүрэг нэмэгдэж байгаа. Түүнчлэн, шинэ төсөлд төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний тоог нэмэгдүүлэхээр тусгасан. Одоогоор дарга, орон тооны хоёр, орон тооны бус дөрвөн гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Шинэ төслөөр Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй байхаар оруулж байгаа. Шинээр нэмэгдэх хоёр гишүүн нь төрийн албан хаагч дундаасаа сонгон шалгаруулж орж ирнэ. Мөн төрийн албаны зөвлөлийн дэргэд Олон нийтийн зөвлөл ажиллуулах санал орсон. 

 

-Төрийн захиргаа, үйлдвэр үйлчилгээний газруудын эрх үүрэг, хариуцлагыг чангатгаж байгаа зүйлүүд байгаа юу?

-Төрийн төсөвт байгууллагууд  хэтийн зорилго, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөтэй байх шаардлага шинээр оруулж байгаа. Мөн төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөдөлгөөнийг хянадаг мэдээлэл технологийн шинэ тогтолцоонд шилжих санал орсон байсан. Тухайлбал, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хянадаг вэб сайтын системтэй ойролцоо агуулгатай тогтолцоог бий болгоно. Үүнд нь төрийн албанд орох гэж байгаа болон орсон, халагдсан, өөр албан тушаалд шилжсэн гээд төрийн албан хаагчийн бүртгэлтэй холбоотой бүх мэдээллийг оруулах байдлаар шийднэ. 

 

-Төрийн албанд мерит, карьерын зарчмыг баримталсан хуулийн төсөл гэж тайлбарлаад байгаа. Энэ тал дээр таны бодол?

-Төрийн албанд шатлан дэвших, меритийн зарчмыг түлхүү нэвтрүүлэхээр тусгасан төсөл байсан. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга төрд 20-оос доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байна. Агентлагийн дарга, Аймаг нийслэлийн тамгын газрын дарга 15 жил байх шаардлагыг тусгасан байгаа. Энэ нь төрийн албан хаагчдад хамгийн бага албан тушаалаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвших бололцоо байна  шүү гэдэг итгэл үнэмшлийг төрүүлнэ. Мөн карьерын зарчмаар албан тушаал дэвших бололцоог хангаж өгч байгаа юм. Энэ бол олон улсын жишигт нийцсэн зөв тогтолцоо гэж харж байгаа. 

Төрийн албанд орох хүнээс хоёр удаа, шатлан дэвших бүртээ шалтгалт өгнө.

 

-Төрийн албан шалгалт авах процесст өөрчлөлт орж байгаа юу?

-Төрийн албанд анх орж байгаа хүнээс төрийн албаны шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа авахаар тусгаж байгаа. Өнөөдрийн зохицуулалтаар орон тоо гарсан даруйд нь шалгалт авч байгаа. Төрийн жинхэнэ албанд  орох, өөрөөр хэлбэл туслах түшмэлийн албанд жилд орох бол нийтлэг шалгалт өгнө. Харин туслах түшмэлээр ажиллаж  байгаад дэс, ахлах, эрхэлсэн, тэргүүн түшмэл гээд дэвшин ажиллах тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалт хоёр хэлбэртэй болно гэсэн үг. Анх орохдоо нийтлэг шалгалт өгөх бол тушаал дэвших бүртээ тусгай шалгалт өгнө. Тусгай шалгалт нь тухайн албан тушаалд очиж байгаа газрын чиг үүргийг хэрэгжүүлж чадахуйц мэргэжилтэй, боловсролтой, дадлага туршлагатай байгааг нь шалгах зорилготой юм. 

 

-Төрийн албан хаагчдыг авлига албан тушаалаас хол байлгах, хариуцлагын асуудлыг нэлээд оруулсан гэж байсан?

-Төрийн албан хаагчдын авлига албан тушаалын хэрэг, ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр тодорхой хариуцлагыг чангатгаж өгсөн зүйл заалт орсон байсан. Хариуцлага алдсан тухайн нөхцөл байдлаас нь хамаарч төрийн албанд 5, 10 жил, цаашлаад бүх насаар нь төрийн албанд ажиллуулахгүй байх хариуцлагын заалтууд багтсан. Тухайлбал, хууль зөрчиж томилгоо хийсэн бол тухайн томилгоо хийсэн албан тушаалтан нь улс төрийн албан тушаалтан бол огцруулах, төрийн захиргааны албан хаагч буюу төсвийн шууд захирагч бол 3-5 жилээр төрийн албанд ажиллах эрхгүйгээр ажлаас нь чөлөөлөх хариуцлагын асуудлууд багтсан. 

Мөн Төрийн албан тушаалд хууль тогтоомжийг зөрчин томилгоо хийсэн, хууль тогтоомж зөрчин сонгон шалгаруулалт явуулж, шалгалтад оруулсан асуудал нь тогтоогдсон бол тухайн эрх бүхий этгээдийг ажлаас халах, торгох заалтууд орсон. Төрийн албаны мэргэжлийн шалгалт, удирдах ажилтны шалгалтын комисст орж байгаа албан хаагч бусдад буруу лавлагаа, тодорхойлолт, дүгнэлт гаргаж өгвөл дахин комисст оруулахгүй. Тухайн үйлдэл нь эрүүгийн шинжтэй байвал холбогдох хууль хяналтын байгууллагад  нь шилжүүлж шийдүүлнэ. Хариуцлагын асуудлыг маш нарийн тусгаж байгаа учраа хуулийн заалтууд хэрэгжих боломж харагдаж байгаа.

 

-Төрийн албан тухай хуульд хувийн хэвшил болон төрд  ажиллаж байгаа адилтгах албан тушаалтны цалингийн зөрүү 5 хувиас хэтрэхгүй байх заалттай юм байна. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхнээс хэд дахин доогуур байна гэж ярьж байна. Энэ хуулиа баривал төрийн албан хаагчдын цалин нэмэх шаардлага үүссэн юм биш үү? 

-Хувийн хэвшил болон төрийн байгууллага төрийн албан хаагчдын цалингийн хоорондын харьцаа зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Олон жилийн өмнөөс цалингийн харьцааг ярьсан. Энэ дашрамд хэлэхэд, төрийн албан хаагчийн цалин харьцангуй нэмэгдсэн. Хүн амын амьжиргаа, улсын эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн суларсан учраас  цалин бага байна гэж яриад байгаа. 2000 онд төрийн албан хаагчийн цалинг 5, 10 хувиар биш, тухайн үед авч байсан цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн нь том ололт байсан. Энэ нэмэгдлийн үр дүнд өнөөдрийн цалингийн төвшинд хүрсэн. Тухайн үед цалинг хоёр дахин нэмэхдээ хувийн хэвшлийнхний авч байгаа цалингийн төвшнөөс доошгүй, цаашлаад, таван хувийн л хэлбэлзэлтэй байя гэдэг бодлогоо барьсан. Сүүлийн жилүүдэд төсөв санхүүгийн хүндрэл, эдийн засгийн хямралтай байдал үргэлжилж байгаа учраас төрийн  албан хаагчдын цалин 2014 оноос огт нэмэгдээгүй.

Цалингаа нэмэгдүүлэхээр эрүүл мэнд, боловсролын салбар жагсаал цуглаан хийж байгаа. Энд манайхан нэг зүйлийг бодох ёстой.  Багш нар цалингаа 1.6 сая болгоно гэж жагсч байна. Гэтэл өнөөдөр хамгийн өндөр цалин авч байгаа төрийн албан хаагчийн цалин ямар байгаа билээ. 

Төрийн жинхэнэ албан хаагч буюу тусгай, захиргааны албан хаагчийн эрхийг нь Төрийн албаны хуулиар нэлээд хязгаарласан байдаг. Хурал цуглаан, улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй. Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр янз бүрийн гадаад орны одон медаль авахгүй, шашны үйл ажиллагаанд орж  болохгүй. Аймаг нийслэлийн, сум дүүргийн ИТХ-ын гишүүнээр сонгогдож болохгүй, компани пүүсийн аж ахуй эрхэлж болохгүй зэрэг хязгаарлалттай. 

Гэтэл төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын эрх арай задгай. Хувийн аж ахуй  эрхэлж болно. Төрийн жинхэнэ албан хаагч 12 сар ажиллаад ээлжийн амралтаа авдаг бол багш нар найман сар ажиллаад гурван сар амардаг. Амарч байх хугацаандаа өөр орлогын эх үүсвэр хайж, өөр ажил хийх боломжтой байдаг. Ажлын бус цагаараа өөр их дээд сургууль дээр хичээл заах, сургалт явуулах бүрэн боломжтой. Эмч нар гэхэд хувийн эмнэлэгт очоод гэрээгээр ажилладаг. Гэхдээ эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэхдээ Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал ямар байгааг бүгд мэдэж, харж байгаа. Тиймээс нөхцөл байдлаа бодолцсоны үндсэн дээр цалин хөлсөө нэмэгдүүлье гэдэг асуудлыг ярих хэрэгтэй.

Хуульд заасан цалингийн харьцааг  ойртуулах шаардлага бий. Айл өрхийн амьжиргааны төвшин, орлогоор нь бага дунд, дээд гэж ялгадаг. Гэтэл өнөөдөр гайгүй дундаж төвшинд амьдарч байгаа иргэдийг харахаар хувийн хэвшилд ажиллаж байна. Тиймээс цалин хөлсийг ижил төвшинд хүргэж, ард иргэдийн амьжиргааны төвшинг нэг шатанд хүргэх ёстой. Тэгш бус харьцаа, баян ядуугийн харьцааг багасгах нь төр засгийн чухал бодлогын нэг хэсэг мөн. 

-Төрийн албан хаагчдын урамшууллын асуудлыг хэрхэн заасан байдаг юм бэ?

-Хууль тогтоомжийн хүрээнд яривал төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Төсвийн шууд захирагчтайгаа үр дүнгийн гэрээ байгуулаад явдаг. Энэ нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу ажил үйлчилгээ арга хэмжээг хэр төлөвлөж ажиллаж байгаа үнэлгээний хувиар урамшуулдаг. Гэхдээ энэ урамшууллын дүн харьцангуй бага л даа. Тухайлбал, үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүйгээр урамшуулна гэдэг зохицуулалт одоо хүртэл явж байгаа.

 

Эх сурвалж: itiom.mn

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

17

11-09

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

17

11-01

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

17

10-26

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

17

10-18

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

17

09-27

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан