М.МӨНХЦЭЦЭГ: ДЭЛХИЙН ЖИШГЭЭС ХАРАХАД ТӨРИЙН, ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ШИЛДЭГ ГЭСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН СИСТЕМИЙГ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА

Төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн сан, Хүний нөөцийн системийг шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн системийн талаарх судалгааг хийж дуусгажээ. Үүнтэй холбогдуулан энэхүү судалгааны багт ажилласан сисмемийн шинжээч М.Мөнхцэцэгтэй Хүний нөөцийн системийн шинэчлэл, ач холбогдлын талаар ярилцлаа.

 

 

- Таныг Хүний нөөцийн системийн талаар судалгаа хийж дуусгасан гэж сонслоо. Энэ судалгаа ямар ач холбогдолтой судалгаа байсан бэ?

-Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа билээ. Энэ зорилгын хүрээнд Хүний нөөцийн системийн талаар судалгааг хийсэн. Судалгааны хүрээнд олон улсад төдийгүй дэлхийд тэргүүлдэг шилдэг туршлагуудыг судаллаа. Үүнд Work day company, Isp, Rocol зэрэг компаниуд нь Хүний нөөцийн системээрээ дэлхийд тэргүүлдэг. Ганцхан систем гэхээсээ илүү байгууллагуудад хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр компаниудын судалгааг авч үзсэний дээр хүний нөөцийн тал дээр дэлхийн чиг хандлагууд ямар түвшинд явж байгааг судлаад цар хүрээг нь гаргаж ирсэн. Мөн Монгол Улсад хүний нөөцийн систем хэрхэн яаж явагдаж байгаа талаар Төрийн албаны тухай хууль болон бусад дүрэм журам, тогтоол, баримт бичгүүдийг судлаад Монголд хүний нөөц хэрхэн ямар түвшинд явагдаж байгааг, Төрийн байгууллагуудын хувьд мэдээллийн урсгал хэрхэн явагдаж байгаа гэдэг мэдээллээр судалж гаргаж ирсэн. Энэ судалгааны үндсэн дээр Хүний нөөц нь үндсэн 12 бүрэлдэхүүн хэсэгтэй болохыг тогтоосон. Эдгээр бүрэлдэхүүнээс Монгол Улсын төрийн байгууллагуудын хувьд хэрэглэгдэж байгаа нь

  • Үндсэн хүний нөөц
  • Суурь платфром гэсэн хоёр хэсэг нь хийгдсэн цаашид үлдсэн 10 хэсгийг хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг тодорхойлж гаргаж ирсэн.

 

-Хүний систем бүрэн ажиллахад үндсэн 12 бүрэлдэхүүнтэй байхыг судалж тогтоосон юм байна. Одоогоор хоёр үндсэн хэсэг нь ажиллаж байгаа юм байна. Үлдсэн бүрэлдэхүүн хэсгүүдээсээ нэрлээч?

  • Олон улсад COR HR эсвэл GLOBAL HR зэрэг янз бүрээр нэрлэгддэг үндсэн хүний нөөцийн хэсэг гэж бий. Энэ нь ажилтныг ажилд орсон өдрөөс гарах өдрийг хүртэлх үйл явцыг удирддаг.
  • Мөн ажиллах хүчний удирдлага гэж хэсэг бий. Энэ нь ажилтны цагийн хуваарь болон ажлын ачааллыг зохион байгуулдаг төдийгүй хянадаг. Гомдол, маргааныг удирдан зохион байгуулна.
  • Дараагийнх нь, ажиллах үеийн бүрэлдэхүүн хэсэг гэсэн хэсэг бий. Хүний нөөцийн систем нь ганцхан тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, удирдлагад зориулахаас гадна тухайн ажилтанд зориулсан ажилтны карьер хөгжил, дэмжлэгт зориулан удирдан зохион байгуулдаг. Үүнд, тухайн ажилтны эрүүл мэнд, нийгмийн оролцоо зэргийг бүртгэдэг хэсэг юм. Жишээлбэл, тухайн ажилтан сошиал ертөнцөд ямар нэр хүндтэй явж байна вэ гэдгийг мэддэг. Өмнөд Солонгос улсад гэхэд тухайн байгууллагад ажилтнуудаа бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг төдийгүй эрүүл мэндийг талаарх мэдээллүүдийг нь авч байдаг. Үүнтэй холбоотойгоор тушаал дэвшихэд нь хүртэл эрүүл мэндийн мэдээллийг нь авч ашигладаг. Ийм учраас ажиллах үеийн дэмжлэг гэдэг хэсэг шаардлагатай байдаг.
  • Гүйцэтгэл, энэ хэсэг нь байгууллагын стратеги төлөвлөгөө юм. Төлөвлөх, үнэлэх, хянах боломжтой хэсэг. Тухайн байгууллагын зорилго, зорилтын дагуу ажилтаны гүйцэтгэлийг төлөвлөдөг. Ажилтаны гүйцэтгэлийг төлөвлөж, хянах төдийгүй удирдан зохион байгуулах. Тухайн ажилтны гүйцэтгэл нь доогуур үзүүлэлттэй байгаа тохиолдолд зохих ёсны дэмжлэгийг үзүүлэх талаас нь дүгнэлт гаргах зориулалттай гүйцэтгэлийн хэсэгтэй.
  • Мөн сургалтын хэсэг гэж бий.
  • Ажилтны карьер хөгжлийн хэсэг гэж бий. Энэ хэсэгт тухайн ажилтныг карьер ахиж, дэвшихэд ямар дэмжлэг үзүүлэхээр байна вэ гэх зэргээр бусад ажилтаны хоорондын карьерыг харьцуулан харж зөрүүг нь харж, хянадаг хэсэг юм. Тухайн менежер ажлаас гарахад яг энэ ажлын байран дахь шаардлагыг хангасан хүн манай дээр байна уу, үгүй юу гэдгийг хянаж ажиллахад энэхүү карьер хөгжлийн хэсэг туслах юм.
  • Тухайн хүний нөөцийн систем бий болсноор мэдээллийн нэгдсэн сан бий болж, түүхчилсэн мэдээлэл үүсэх юм. Үүнээс үндэслээд анализ, дүгнэлт хийх боломжтой шинжилгээний хэсэг гэж бий болно. Энэ шинжилгээний хэсэг нь түүхчилсэн мэдээлэл бүхий нэгдсэн сан дээр үндэслээд дүгнэлт хийх боломжтой. Дүгнэлт хийснээр тухайн байгууллагын удирдлагуудад шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхүйц аналитик мэдээллүүд системээс гарах юм.
  • Үндэсний статистик хорооноос авдаг тайлан мэдээтэй адил батлагдсан загвар стандартын дагуу систем дээр загварчлаад статистик тайлан мэдээ гаргах гэсэн хэсэг мөн бий.

 

-Төрийн албан хаагчдын мэдээлэл одоогоор анкетын түвшинд л нэгтгэгдсэн байна гэсэн үг үү?

-Системийн хувьд зөвхөн тэр түвшинд харж болохгүй л дээ. Ер нь бол төрийн албан хаагчдын бүхий л мэдээлэл бий. Тухайн албан хаагчийн профайл мэдээллээс гадна гүйцэтгэл, сургалтын мэдээлэл болоод бусад үйл ажиллагаанд оролцсон оролцооны талаарх мэдээлэл бий. Систем гэхээр хүмүүс А, Б маягтаар л төсөөлөөд байгаа юм шиг. Түүгээр тогтохгүй тэр хэсэг нь хийгдчихсэн байгаа бөгөөд энэ  нь үндсэн хүний нөөцийн хэсэг болоод байгаа юм.

 

- Энэ систем бүрэн ажиллаж эхэлснээр хүний оролцоог хэрхэн хөнгөвчилж өгөх вэ?

-Систем бүрэн ажилласнаар цаг тухайд нь үнэн бодитой мэдээллийг харах боломжтой болно. Жишээлбэл, аймаг эсвэл сумын төв дээр нэг үйлдэл нэмэхэд тэнд байгаа нэг ажилтан өөрийн түвшинд харж болох мэдээллээ яг тухайн цаг үед нь хүлээн авч харах боломжтой болно. Мөн түүхчилсэн мэдээлэл бий болсноор тухайн ажилтны гүйцэтгэл, ажлын явцыг удирдлагууд нь тухайн системээс хараад үнэн зөв шийдвэр гаргахад нь систем дэмжлэг үзүүлнэ. Мөн тухайн ажилтны карьерын хөгжилд чухал нөлөөтэй. Ажилтан өөрийгөө аль түвшинд байна вэ, ямар түвшинд хүрэх вэ гэдгээ тодорхой харьцуулж харах боломжтой.

 

- Байгууллага бүрт байдаг архивын олон жил хуримтлагдсан, олон давхар цаас бичгийг цахим хэлбэр рүү шилжүүлж байгаагаараа тухайн ажлын байрны ачааллыг хөнгөвчилж өгөх нь тийм үү?

-Тийм. Архивыг системчилж өгч байгаа хэрэг юм. Ялангуяа энэ систем нь хүний нөөцийн менежерийн ажлыг хөнгөвчилж өгнө. Процессыг тодорхойлж өгнө гэсэн үг. Жишээлбэл, Тушаал гаргаад түүнийгээ нэг хүнээр батлуулах шаардлагатай байлаа гэхэд тэр хүндээ тушаалаа цаасаар барьж гүйж очилгүйгээр системээр тухайн баталгаажуулах үйл явц хийгддэг. Энэ утгаараа байгууллагын зардал төсвийн хэмнэлтэд ч нөлөөлөх юм.

 

- Хүний нөөцийн систем бүрэн ажиллаад ирвэл төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжрах боломжтой болов уу?

- Тийм. Хүний нөөцийн систем бүрэн ажиллаад эхэлбэл бүх л төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна гэсэн үг. Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудаас гаргасан статистик мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна гэж ярьдаг. Мөн Төрийн байгууллага гэж яг ямар байгууллагыг хэлэх вэ гэдэг ойлголтын зөрүү үүслээ ч гэж яригддаг. Энэ систем бүрэн ажиллаж эхэлснээр дээрх тоон болоод ойлголтын тал дээр зөрүү үүсэхгүйгээс гадна нэгдсэн нэг ойлголт, мэдээлэлтэй болох юм. Төрийн байгууллагууд нэгдсэн нэг мэдээллийн урсгалаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэсэн үг.

 

- Төрийн албан хаагчдын тухайд цаг тутамд, нэг өдөрт, сар тутамд, цаашлаад жилийн эцэст хийж гүйцэтгэсэн ажил, тайлан мэдээллүүд Хүний нөөцийн энэхүү систем рүү мэдээлэл нь орж, улмаар ямар хугацаанд, ямар үр дүнтэйгээр төрийн албанд ажилласан талаарх мэдээлэл нь дэлгэрэнгүйгээр системд үлдэх нь байна гэж ойлгож байна. Энэ ойлголт зөв үү?

- Тийм. Бүх л мэдээлэл нь түүхчилсэн байдлаар албан хаагч бүрээр дэлгэрэнгүй бүртгэгдэнэ. Тухайн хүн хэдэн жил төрийн албанд, ямар үр дүнтэй ажилласан бэ, нөөцөд хэдийд бүртгүүлсэн бэ, ямар сонгон шалгаруулалтаар хэдийд ямар албан тушаалд томилогдсон бэ, хэрхэн яаж ажлаас гарах болов хүртэлх мэдээлэл нь систем дээр хадаглагдаж үлдэх юм.

 

- Нөгөө талаар иргэд Төрийн байгууллагуудаар үйлчлүүлж, зарим үйлчилгээг авахдаа олон өдөр, цагаар явж хүнд суртал, зардал, чирэгдэлтэй учирлаа гэж гомдоллох нь бий. Энэ систем нь Хүний нөөцтэй холбоотой иргэдийн үйлчилгээг хөнгөвчилж өгөх нь гэж ойлгож болох уу?

- Болно. Жишээлбэл, иргэд одоогоор ТҮЦ машинаас Нийгмийн даатгалын лавлагааг авч байна. Иргэд Төрийн албаны зөвлөлөөс гэхэд Нөөцийн санд бүртгэлтэй эсэхээ лавлаж, лавлагаа авахыг хүсч ирдэг юм билээ. Энэхүү Хүний нөөцийн систем нь бусад хүний нөөцийн системүүдтэй интеграцаар холбогдох боломжтой байх ёстой гэдэг шаардлагаа тодорхойлсон байгаа юм. Ингэснээр тэрхүү лавлагаа гаргадаг системтэй холбогдох боломжтой. Тэгэхээр төрийн албан хаагчтай, нөөцийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа мэдээллийг шууд хүлээн авах бүрэн боломжтой болох юм. Тухайн иргэн хурууны хээгээ уншуулаад л төрийн албанд ажилласан  хугацаан дахь өөрийн бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой болно гэсэн үг. Энэ утгаараа хэрэглэгч талдаа цаг хугацаа хэмнэсэн хялбар шийдэлтэй болно.

 

- Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр ирээдүйн ажлын байрны нөхцөл байдал өөрчлөгдөх тухайд дэлхийн эдийн засгийн форумд энэ асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Хамгийн эхний ээлжид санхүү, нягтлан, нярвын ажлууд устаж үгүй болох талаар дэлхий нийтээр ярьж байна шүү дээ. Учир нь энэ мэргэжил систем, мэдээллийн бүртгэлтэй илүүтэй холбоотой мэргэжил юм. Бидний ярилцаж буй хүний нөөцийн систем ч ялгаагүй хиймэл оюун ухааны оролцоотой тул таны ярианаас энэ систем нь Хүний нөөцийн менежерүүдийн ажлын байрыг орлож тухайн ажлын байрыг үгүй болгох юм байна гэж ойлгож болох уу?

- Тийм байж болно. Энэ систем өөрөө хүмүүсийн ажлын байрны давхардал бий болж байгаа эсэхийг хянах боломжтой. Тухайн байгууллагын илүү орон тоог хянах эсвэл батлагдсан орон тоо нь үр дүнтэй орон тоо байна уу, үгүй юу гэдгийг хянаж гаргаж ирнэ. Ингэснээр ирээдүйд системийн мэдээлэл, дүн шинжилгээний үндсэн дээр ажлын байрны өөрчлөлтүүд гарч ирнэ гэсэн үг.

Хүний нөөцийн систем дээр хүний  нөөцийн менежерүүд ажиллах ч, тэдний ажлын процесс нь үйл ажиллагаа талаасаа багасах юм.

 

- Дэлхий нийтийн жишигт, бусад улс орнууд төрийн албандаа хүний нөөцийн системийг хэрхэн ашиглаж байна вэ? Ашиглалтын хувьд ямар түвшиндээ явж байна вэ?

- Дэлхий жишгээс харахад төрийн, хувийн гэлтгүй шилдэг гэсэн Хүний нөөцийн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг юм билээ. Байгууллагынхаа үйл явцыг тухайн систем дээрээ тусгаад өгчихсөн тул ашиглахад илүү хялбар дөхөм байдаг. Бэлэн систем аваад ашиглахаасаа илүүтэй өөрсдөө системийг хийлгээд, хөгжүүлээд ашигласан нь хамаагүй хялбар байдаг жишгийг харж болохоор байна.

 

- Та Төрийн албан дахь хүний нөөцийн системийг бүрэн ашиглалтын талаарх судалгааг хийсэн. Таны энэхүү судалгааны дүгнэлт хэсгээс хамгийн чухал зүйлс нь юу байсан бэ?

- Систем гэдэг нь бүртгээд хадгалдаг зүйл биш. Энэ нь өөрөө менежменттэй хослуулж хөгжүүлдэг зүйл. Систем бий болсноор мэдээллээ бүртгээд, хадгалаад, тайлан авна гэж харах биш энэ нь тухайн хүнд зориулж шийдвэр гаргахад нь тусалдаг. Мэдээллийг хянадаг үр дүнг бий болгох юм байна гэж судалгааны явцад олж харсан. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн тал дээр удирдан, зохион байгуулдаг менежменттэй систем бий болно гэж үзэж байна.

 

- Та өмнө нь бусад улс оронд тухайн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэхэд энэхүү системийн тусламжтайгаар эрүүл мэндийн байдлыг нь хүртэл харгалзаж үзэж байгаа тухай жишээг ярьсан. Бусад улс оронд өөр ямар үзүүлэлтийг Хүний нөөцийн системийн тусламжтайгаар харгалзан үзэж байна вэ?

- Тухайн ажилтны ерөнхий профайл мэдээлэл, сургалтад хамрагдсан байдал, ажлын гүйцэтгэл, эрүүл мэнд, нийгмийн идэвх оролцоо тэр дундаа сошиал орчин дахь оролцоог харгалзаж үздэг болсон. Тухайн хүний фэйсбүүк, твиттер дэх идэвх оролцоог байгууллагууд илүү их авч үздэг болсон байна билээ. Ямар мэдээллийг сошиалаар дамжуулж байна вэ гэдгээс нь хувь хүний үнэлэлт, дүгнэлт өгөхөд суурилдаг болсон байна. Тиймээс анкетан дээр нь сошиал хаягуудыг нь бүртгэж авдаг болсон байх жишээтэй. Эдгээр үйлдлүүд ч мөн Хүний нөөцийн систем дээр ашиглагдана. Эрх үүргийнхээ хүрээнд энэ системээс Төрийн байгууллага бүр харилцан адилгүй мэдээлэл харна. Төрийн албаны зөвлөл гэхэд нэгтгэлийн түвшний мэдээллийг харж байхад хүний нөөцийн менежер зөвхөн өөр нэг түвшний мэдээллийг харах бол ажилтан хувь хүн зөвхөн өөрт хамааралтай хэсгийг харж байх гээд эрхээрээ зохицуулагдаад системийн харах түвшний мэдээлэл харилцан адилгүй байх юм.

 

Үйл явдал

Төрийн албаны зөвлөлийн хуралдааны тойм

Огноо Төрийн албаны зөвлөлийн хуралдаан Хэлэлцэх
асуудал
Хуралдааны
тойм

20

01-17

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаан

20

01-15

Төрийн албаны зөвлөлийн 4 дүгээр хуралдаан

20

01-29

Төрийн албаны зөвлөлийн 8 дугаар хуралдаан

20

01-27

Төрийн албаны зөвлөлийн 7 дугаар хуралдаан

20

01-22

Төрийн албаны зөвлөлийн 6 дугаар хуралдаан

20

01-10

Төрийн албаны зөвлөлийн 3 дугаар хуралдаан

20

01-08

Төрийн албаны зөвлөлийн 2 дугаар хуралдаан

19

12-25

Төрийн албаны зөвлөлийн 47 дугаар хуралдаан

19

12-18

Төрийн албаны зөвлөлийн 46 дугаар хуралдаан

19

12-12

Төрийн албаны зөвлөлийн 45 дугаар хуралдаан

19

12-05

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр хуралдаан

19

12-04

Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдаан

19

11-21

Төрийн албаны зөвлөлийн 42 дугаар хуралдаан

19

11-08

Төрийн албаны зөвлөлийн 41 дүгээр хуралдаан

19

11-04

Төрийн албаны зөвлөлийн 40 дугаар хуралдаан

19

10-30

Төрийн албаны зөвлөлийн 39 дугаар хуралдаан

19

10-25

Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар хуралдаан

19

10-23

Төрийн албаны зөвлөлийн 37 дугаар хуралдаан

19

10-14

Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан

19

10-09

Төрийн албаны зөвлөлийн 35 дугаар хуралдаан

19

10-07

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

19

10-02

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

19

09-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

19

09-18

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

19

09-12

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

19

08-30

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

19

08-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

19

07-31

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

19

07-19

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

19

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

19

06-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

19

06-06

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

19

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

19

06-03

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

19

05-27

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

19

05-23

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

19

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

19

04-25

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

19

04-18

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

19

04-12

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

19

04-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

19

09-10

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

18

12-13

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

18

12-06

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

18

11-29

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

18

11-22

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

18

11-07

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

18

10-16

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

18

10-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

18

09-26

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

18

09-12

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

18

09-04

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

18

07-18

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

18

07-04

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

18

06-27

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

18

05-28

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

18

06-13

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

18

05-23

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

18

05-08

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

18

05-02

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

18

04-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

18

04-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

18

04-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

18

03-15

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

18

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

18

02-07

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

18

01-31

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

18

01-25

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

18

01-11

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

18

01-04

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

17

12-27

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

17

12-13

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

17

11-28

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

17

11-09

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

17

11-01

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

17

10-26

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

17

10-18

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

17

09-27

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

17

07-06

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

17

06-28

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

17

06-21

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

17

06-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

17

06-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

17

05-31

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

17

05-25

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

17

05-11

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

17

05-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

17

04-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

17

04-06

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

17

03-14

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

17

02-21

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

17

02-15

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

17

02-09

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

17

01-25

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

17

01-19

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

17

01-12

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

17

01-05

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

16

12-28

Төрийн албаны зөвлөлийн 42-р хуралдаан

16

12-22

Төрийн албаны зөвлөлийн 41-р хуралдаан

16

12-14

Төрийн албаны зөвлөлийн 40-р хуралдаан

16

12-08

Төрийн албаны зөвлөлийн 39-р хуралдаан

16

12-01

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

16

11-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

11-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

16

11-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

16

11-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

16

10-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

16

10-12

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

16

10-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

16

09-29

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

16

09-22

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

16

09-19

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

16

09-15

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

16

09-08

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

16

08-25

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

16

08-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

16

08-11

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

16

07-01

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

16

06-23

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

16

06-16

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

16

06-09

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

16

05-26

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

16

05-19

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

16

05-12

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

16

05-05

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

16

04-21

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

16

04-14

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

16

04-07

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

16

03-31

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

16

03-25

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

16

03-18

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

16

03-03

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

16

02-25

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

16

02-18

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

16

02-04

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

16

01-28

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

16

01-21

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

12-31

Төрийн албаны зөвлөлийн 38-р хуралдаан

15

12-24

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

16

01-14

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

16

01-07

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

15

12-17

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

15

12-10

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

15

12-03

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

15

11-19

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

15

11-05

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

15

10-29

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

15

10-22

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

15

10-08

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

15

10-01

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

15

09-10

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

15

09-03

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

15

07-09

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

15

07-02

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

15

06-25

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

15

06-18

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

15

06-11

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

15

06-04

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

15

05-28

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

15

05-21

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

15

05-07

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

15

04-30

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

15

04-23

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

15

04-16

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

15

04-09

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

15

04-02

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

15

03-26

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

15

03-19

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

15

03-12

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

15

03-05

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

15

02-26

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

15

02-12

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

15

02-05

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

15

01-29

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

15

01-22

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

15

01-15

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

15

01-08

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан

14

12-25

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

14

12-18

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

14

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

14

12-04

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

14

11-20

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

14

11-13

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

14

11-06

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

14

10-30

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

14

10-23

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

14

10-16

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

14

10-09

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

14

10-01

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

14

09-24

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

14

09-18

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

14

08-28

Төрийн албаны зөвлөлийн 23-р хуралдаан

14

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

14

07-03

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

14

06-19

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

14

06-12

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

14

06-05

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

14

05-15

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

14

05-08

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

14

05-01

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

14

04-17

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

14

04-10

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

14

04-03

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

14

03-26

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

14

03-12

Төрийн албаны зөвлөлийн 09-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 08-р хуралдаан

14

03-06

Төрийн албаны зөвлөлийн 07-р хуралдаан

14

02-27

Төрийн албаны зөвлөлийн 06-р хуралдаан

14

02-20

Төрийн албаны зөвлөлийн 05-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 04-р хуралдаан

14

01-30

Төрийн албаны зөвлөлийн 03-р хуралдаан

14

01-23

Төрийн албаны зөвлөлийн 02-р хуралдаан

14

01-16

Төрийн албаны зөвлөлийн 01-р хуралдаан

13

12-28

Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаан

13

12-20

Төрийн албаны зөвлөлийн 36-р хуралдаан

13

12-11

Төрийн албаны зөвлөлийн 35-р хуралдаан

13

12-05

Төрийн албаны зөвлөлийн 34-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 33-р хуралдаан

13

11-24

Төрийн албаны зөвлөлийн 32-р хуралдаан

13

11-14

Төрийн албаны зөвлөлийн 31-р хуралдаан

13

11-07

Төрийн албаны зөвлөлийн 30-р хуралдаан

13

11-01

Төрийн албаны зөвлөлийн 29-р хуралдаан

13

10-17

Төрийн албаны зөвлөлийн 28-р хуралдаан

13

10-03

Төрийн албаны зөвлөлийн 27-р хуралдаан

13

09-26

Төрийн албаны зөвлөлийн 26-р хуралдаан

13

09-12

Төрийн албаны зөвлөлийн 25-р хуралдаан

13

08-29

Төрийн албаны зөвлөлийн 24-р хуралдаан

13

07-09

Төрийн албаны зөвлөлийн 22-р хуралдаан

13

06-27

Төрийн албаны зөвлөлийн 21-р хуралдаан

13

06-20

Төрийн албаны зөвлөлийн 20-р хуралдаан

13

06-14

Төрийн албаны зөвлөлийн 19-р хуралдаан

13

06-06

Төрийн албаны зөвлөлийн 18-р хуралдаан

13

05-30

Төрийн албаны зөвлөлийн 17-р хуралдаан

13

05-23

Төрийн албаны зөвлөлийн 16-р хуралдаан

13

05-17

Төрийн албаны зөвлөлийн 15-р хуралдаан

13

05-09

Төрийн албаны зөвлөлийн 14-р хуралдаан

13

05-02

Төрийн албаны зөвлөлийн 13-р хуралдаан

13

04-25

Төрийн албаны зөвлөлийн 12-р хуралдаан

13

04-18

Төрийн албаны зөвлөлийн 11-р хуралдаан

13

04-11

Төрийн албаны зөвлөлийн 10-р хуралдаан

13

03-28

Төрийн албаны зөвлөлийн 9-р хуралдаан

13

03-21

Төрийн албаны зөвлөлийн 8-р хуралдаан

13

03-14

Төрийн албаны зөвлөлийн 7-р хуралдаан

12

02-28

Төрийн албаны зөвлөлийн 6-р хуралдаан

12

02-14

Төрийн албаны зөвлөлийн 5-р хуралдаан

12

02-07

Төрийн албаны зөвлөлийн 4-р хуралдаан

12

01-31

Төрийн албаны зөвлөлийн 3-р хуралдаан

13

01-24

Төрийн албаны зөвлөлийн 2-р хуралдаан

13

01-17

Төрийн албаны зөвлөлийн 1-р хуралдаан