Төрийн албаны зөвлөл, MERIT төсөл хамтран Маргаан шийдвэрлэлт, стрессийг даван туулах нь зэрэг сэдвээр цахим сургалтыг зохион байгуулав.
Канад улсын Бритиш Колумбиа мужид маргаан шийдвэрлэлт, эвлэрүүлэн зуучлалаар үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн зэрэгтэй Техникийн зөвлөх Бен Зиеглер сургалтын зочин багшаар ажиллалаа. Сургалтаар, харилцааны ур чадвар, ашиг сонирхолд тулгуурлан хэлэлцээр хийх нь, баг доторх зөрчилдөөнийг удирдах нь, шүүхийн аргаар эвлэрүүлэн зуучлах нь, асуудлыг эв дүйгээр шийдвэрлэх нь, ажлын байран дахь тэгш байдал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн тус сургалтын сэдэвтэй уялдуулан Дэйл Карнеги Трэйнинг Хүрээлэнгийн багш А.Даваасүрэн “Стрессийг даван туулах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.