ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говийн дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарг нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говийн дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга нарын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

         Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны www.mne.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалтТэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

  Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын II байрны 1 давхарт 121 тоот өрөөнд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

         Ажил байдлын тодорхойлолт;

         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 Анхааруулга. Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэд нь доорх аймгийн харьяалалтай байх шаардлагатай. Үүнд:

Улаанбаатар хот /Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/

Сүхбаатар аймаг /Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/

Өвөрхангай аймаг /Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/

Дундговь аймаг /Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/

Говь-Алтай аймаг /Говийн дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа/

Өмнөговь аймаг /Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа/

Ховд аймаг /Мөнххайрханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/ 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

         2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 

1.Ерөнхий шаардлага /Анкет, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр/

2.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалтанд орно/-ыг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна.

3.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/ -ыг Засгийн газрын II байрны 2 давхарт Хаан танхимд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд авна

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэдэд үйлчлэх автомат машинаас гаргасан Иргэний үнэмлэхийн лавлагааг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

1.    Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгаль орчин, хөдөө аж ахуй, бизнесийн удирдлага, эрхзүй чиглэлийн мэргэжилтэй.

Мэргэшил

Удирдлагын, Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Төрийн болон төрийн бус байгууллага, Олон Улсын төсөл, хөтөлбөрт 3-аас доошгүй жил, үүнээс 1-ээс доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх.

Ур чадвар

-       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай.

-       Компьютерын өргөн хэрэглээний программ, интернет, цахим шууданг бүрэн ашиглаж чаддаг байх.

-       Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар мэдлэгтэй.

-       Асуудал боловсруулах, оновчтой шийдвэр гаргах.

Тусгай шаардлага

-     Хууль ёсыг дээдэлж, үнэнч шударга байх.

-     Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгоо ухамсарлаж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг эрхэмлэх.

-     Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих,

-     Авилга, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх,

-     Төрийн болон албаны нууц хадгалах.

-     Хариуцан хамгаалж буй нутаг дэвсгэрт амьдарч, ажиллах.

2.    Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

3.    Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

4.    Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

5.    Говийн дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

6.    Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

7.    Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

         Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 51- 267283 тоот утсаар холбогдож лавлагаа авч болно.

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН II ДУГААР БАЙР,

121 ТООТ ӨРӨӨ, утас: 51-267283