ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Буйр нуур-Мэнэнгийн талын, Галба-Өөш-Долоодын говийн, Орхон-Чулуут голын, Сэлэнгэ голын, Умард говийн гүвээт-Халхын дундад талын, Хэрлэн голын сав газрын захиргаадын даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Буйр нуур-Мэнэнгийн талын, Галба-Өөш-Долоодын говийн, Орхон-Чулуут голын, Сэлэнгэ голын, Умард говийн гүвээт-Халхын дундад талын, Хэрлэн голын сав газрын захиргаадын даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс тус тус өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд оршино.

 

         Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам,

         Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны www.mne.mn гэсэн цахим хуудсанд тус тус тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавар, ажлын байранд тавигдах шаардлагатай заавал танилцсан байна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

 

         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, МЭРГЭШИЛ, ТУРШЛАГА)-ыг бүгдийг нь хангасан иргэн л бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн иргэн Баримт бичгийн шалгалт-д Тэнцсэн гэсэн үнэлгээ авч байна гэсэн үг юм. Тухайлбал:

 

  Боловсролын шаардлага: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй иргэн бүртгүүлэх боломжтой.

  Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

  Мэргэшлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан төгсөж, бакалаврын дээд боловсрол, тодорхой мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд тухайн зарлагдсан чиглэлээр курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно. /Энэ тухай холбогдох диплом, гэрчилгээ/сертификат нотолгоо болно/

  Туршлагын шаардлага: Мэргэжлээрээ ажилласан байх гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг. /Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтрийн Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

 

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна.

 

         Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын II байрны 2 давхарт 205 тоот өрөөнд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

 

         Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлэх, /диплом/-ийн ийн голч дүнг холбогдох эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан байх;

         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

         Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

         Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

         Ажил байдлын тодорхойлолт;

         4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/;

         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

 

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

Анхааруулга. Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэд нь доорх аймгийн харьяалалтай байх шаардлагатай. Үүнд:

 

1. Дорнод аймаг /Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаа/

2. Дорноговь аймаг Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа/

3. Архангай аймаг /Орхон-Чулуут голын сав газрын захиргаа/

4. Орхон аймаг /Сэлэнгэ голын сав газрын захиргаа/

5. Говьсүмэр аймаг /Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа/

6. Хэнтий аймаг /Хэрлэн голын сав газрын захиргаа/

 

 

 

 

 

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа

 

         Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

 

         2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна. 

 

1.Удирдах ур чадварын түвшингийн шалгалт /Хууль эрх зүйн чиглэлийн сорилын 60 хувьд зөв хариулж, босго оноог хангасан иргэн дараагийн шалгалт /Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт болон Бичгийн шалгалт/-ад орно/

2.Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох/

 

         Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэдэд үйлчлэх автомат машинаас гаргасан Иргэний үнэмлэхийн лавлагааг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

1. Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн болон инженерийн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

2.Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

3.Орхон-Чулуут голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн болон бизнес, удирдлагын чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

4.Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн болон хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

5. Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

6.Хэрлэн голын сав газрын захиргааны даргын ажлын байрны шаардлага:

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Байгалийн шинжлэх ухаан, хууль эрхзүйн болон нийгмийн чиглэлийн мэргэжилтэй

Мэргэшил

Байгаль орчин болон төрийн удирдлагын аль нэгээр мэргэшсэн байх

Туршлага

Төр, хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

- Удирдан зохион байгуулах;

- Бусдыг манлайлах;

- Асуудал шийдвэрлэх, боловсруулах;

- Компьютер, Орос, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

 

Тусгай шаардлага

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй байх.

 

 

         Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн 51-267545 утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

Зургаа. Сонгон шалгаруулалтанд орох иргэдийн уншиж судлах эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтад бэлтгэх гарын авлага-тай танилцаж, бэлдэнэ үү.

 

 

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН II ДУГААР БАЙР,

205 ТООТ ӨРӨӨ, утас: 51-267545