БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГЫН

АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.1-д заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын газрын даргыг сонгон шалгаруулах зарыг тус тус олон нийтэд мэдээлж байна.

 

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

 

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

 

   Монгол Улсын иргэн байх;

   Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

   Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

   Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

 

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

- барилгын инженер /иргэний болон үйлдвэрийн барилга/;

- яамны үндсэн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн инженер.

Мэргэшил

- эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

- удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх;

- мэргэшсэн болон түүнээс дээш мэргэшлийн зэрэгтэй байх.

Туршлага

Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;

Ур чадвар

Удирдан зохион байгуулах

-  нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх;

-  гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, зөрүүг арилгах чиглэлээр зөвлөгөө, чиглэл өгөх чадвартай байх;

-  байгууллагын эрсдэлийн удирдлага, эрхэмлэх зүйлсийг хэрэгжүүлэх;

-  албан хаагчдад ажил үүргийг тэнцвэртэй, оновчтой хуваарилах;

-  албан хаагчдын санал, бодлыг нь сонсох, ажлын үр дүнг нь зөв үнэлэх, урам өгөх, эргэх холбоотой ажиллах, тэднийг мэдээллээр хангах;

-  албан хаагчдын хувийн зан төлөв зэрэг хувь хүнтэй холбоотой асуудлыг мэдэрч, удирдах;

-  сөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах;

-  бусад.

Дүн шинжилгээ хийх

-  судалгааны арга зүй эзэмшсэн байх;

-  мэдээлэлд тулгуурлан системийн шинжилгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

-  судалгааны үр дүнг харьцуулан үнэлэх, тайлбарлах;

-  бодлогын санал, зөвлөмж, дүгнэлтийн төсөл боловсруулах;

-  бусад.

Асуудал шийдвэрлэх

-  хуульд нийцсэн шийдвэр гаргах;

-  тэгш, шударга, оновчтой, шуурхай, үр дүнтэй шийдвэр гаргах;

-  албан тушаалын бүрэн эрхийн хүрээг баримталж шийдвэр гаргах;

-  гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх;

-  бусад.

Манлайлах

-  ёс зүйгээр бусдыг манлайлан үлгэр дууриал үзүүлэх;

-  ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах;

-  байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх;

-  тууштай, зарчимч, ажил хэрэгч, халамжлах зэргээр үлгэрлэх;

-  цагийн менежмент сайтай байх;

-  бусад.

Бусад

-  шаардлагатай хэрэглээний программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх;

-  албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;

-  англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-  багаар ажиллах чадвартай байх.

 

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

Уг ажлын байрны сонгон шалгаруулалтад Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэд бүртгүүлэх боломжтой бөгөөд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т заасан дарааллын дагуу нөхнө. (Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлсэн тохиолдолд нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болохыг анхаарна уу.)

 

         Төрийн албан хаагчийн анкет А хэсэг болон Б хэсэг; (анкетыг энд дарж татаж авна уу)

      Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

      Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

      Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

      Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ахлах түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      4 х 6-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

      2016 - 2018 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас. /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

      Шалгалтын үйлчилгээний зардал.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны нэг давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхим-д 2019 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

 

1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2.    Дүн шинжилгээ хийх чадвар

3.    Асуудал шийдвэрлэх чадвар;

4.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5.    Удирдан зохион байгуулах чадвар;

6.    Манлайлах чадвар;

7.    Багаар ажиллах чадвар;

8.    Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн Иргэний цахим үнэмлэх биедээ авч ирэхийг анхаарна уу.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

 

 

Холбоо барих утас: 51-266887, 51-265544