БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН
ДАРГЫН,
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН
АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.1-д заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргыг сонгон шалгаруулах зарыг тус тус олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

   Монгол Улсын иргэн байх;

   Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

   Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

   Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

I. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Эрх зүй, төрийн удирдлага, бизнесийн удирдлага /санхүүгийн менежмент, эдийн засаг/

Мэргэшил

-     Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх

Туршлага

Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх;

Ур чадвар

Удирдан зохион байгуулах

-     байгууллагын болон нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх;

-     бодлогын хэрэгжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих;

-     ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцах;

-     бусад.

Дүн шинжилгээ хийх

-       мэдээлэлд тулгуурлан системийн шинжилгээ, харьцуулсан судалгаа хийж, санал боловсруулах;

-       судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн бодлогын зөвлөмж боловсруулах;

-       бусад.

Асуудал шийдвэрлэх

-        хуульд нийцсэн оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргах;

-        шийдвэрийн үр дагаварыг урьдчилан тооцох;

-        гаргасан шийдвэрийн үр дагаварыг хариуцах;

-        маргаан, саналын зөрүүг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид, эв зүйгээр шийдвэрлэх;

-        бусад.

Манлайлах

-       ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанараараа хамт олондоо үлгэр дууриал үзүүлэх;

-       ажлын шинэ арга барилыг нэвтрүүлж, хөгжүүлэх, бүтээлч, санаачлагатай ажиллах;

-       байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо таниулах, ойлгуулах, хэрэгжүүлэх;

-       нэгжийн зорилтыг тодорхойлохдоо хамт олны оролцоог хангах, санал авах, тусгах,

-       өөрчлөлтийг хийхдээ урьдчилан тооцоолж, манлайлан удирдах;

-       хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын менежмент сайтай байх;

-       багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, нэгжийн хамт олонд таниулах;

-       бусад.

Бусад

-       албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;

-       компьютерын хэрэглээний программ, интернет, и-мэйл зэрэг мэдээлэл харилцааны технологийг бүрэн ашиглах чадвартай байх;

-       мэдээллийг албан хаагч нарт тэгш хүргэх;

-       харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг шуурхай хүргэх.

-       англи хэл эсвэл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалж ашиглах;

-       удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах.

II. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Уг ажлын байрны сонгон шалгаруулалтад Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэд бүртгүүлэх боломжтой бөгөөд Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т заасан дарааллын дагуу нөхнө. (Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлсэн тохиолдолд нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болохыг анхаарна уу.)

         Төрийн албан хаагчийн анкет А хэсэг болон Б хэсэг; (анкетыг энд дарж татаж авна уу)

      Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

      Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

      Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

      Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ахлах түшмэлийн ангилалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      4 х 6-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

      2016 - 2018 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас. /холбогдох байгууллагаас авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

      Шалгалтын үйлчилгээний зардал.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны нэг давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхим-д 2019 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2.    Дүн шинжилгээ хийх чадвар

3.    Асуудал шийдвэрлэх чадвар;

4.    Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5.    Удирдан зохион байгуулах чадвар;

6.    Манлайлах чадвар;

7.    Багаар ажиллах чадвар;

8.    Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцох иргэн Иргэний цахим үнэмлэх биедээ авч ирэхийг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 51-266887, 51-265544