СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

 

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын 2.3-т заасны дагуу Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

 

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

 

   Монгол Улсын иргэн байх;

   Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

   Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

   Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

 

Боловсрол

магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

эдийн засаг, эрх зүй, сэргээн засахын эмч, багш-нийгмийн ухааны боловсрол, нийгмийн ажил

Мэргэшил

тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр болон эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

улсад 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3 жил ажилласан байх

 

Ур чадвар

Удирдан зохион байгуулах

-      хариуцсан байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж,  гүйцэтгэлийг дүгнэж, зөрүүг арилгахад туслах;

-      албан хаагчдад ажил үүргийг тэнцвэртэй, оновчтой хуваарилах;

-      харилцааны түвшинг оновчтой тодорхойлох;

-      албан хаагчдын санал, бодлыг нь сонсох, эргэх холбоотой байх;

-      үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

-      бусад.

Дүн шинжилгээ хийх

-      судалгааны арга зүй эзэмшсэн байх;

-      албан хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах;

-      мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн болон системийн дүн шинжилгээ, дүгнэлт хийх;

-      судалгааны үр дүнг харьцуулан үнэлэх, тайлбарлах;

-      шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх;

-       бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах;

-       бусад.

Асуудал шийдвэрлэх

-      хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэрийг шуурхай гаргах;

-      аливаа харилцааг зохицуулах арга замыг хууль, тогтоомжийн төсөлд тусгах санал боловсруулах;

-      албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хууль болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх;

-      гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах;

-      тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулж, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаар удирдлагад танилцуулах;

-      бусад.

Манлайлах

-      байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх;

-      ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанар, бусдыг дэмжих, чиглүүлэх зэргээр үлгэрлэх;

-      нэгжийн үйл ажиллагаанд шинэлэг санаа, үйлчилгээг нэвтрүүлэх, албан хаагчдын шинэ санаачилга, бүтээлч үйл хандлагыг дэмжих;

-      хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалтын хувьд нэгжийн хамт олныг манлайлах;

-      стратеги зорилтыг тодорхойлохдоо хамт олны саналыг сонсох, тусгах;

-      бусад.

Бусад

-      англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-      багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дэмжих, бусдад таниулах;

-      харилцааны орчин үеийн арга хэлбэрийг ашиглах, мэдээллийг хүргэх;

-      албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;

-      компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах;

-      төрийн удирдлага, эрх зүй, санхүүгийн удирдлагын чиглэлээр ажилласан байх

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

      Төрийн албан хаагчийн анкет А хэсэг болон Б хэсэг; (анкетыг энд дарж татаж авна уу)

      Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

      Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

      Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

      Хөдөлмөрийн эсхүл Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу багшаар болон удирдах албан тушаалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр /10 хүртэлх хуудсанд багтаасан байх/

      4 х 6-гийн хэмжээний 1 хувь цээж зураг;

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

      Шалгалтын үйлчилгээний зардал.

 

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 1 давхар, 122 тоот (Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх танхим)   2019 оны 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

 

1.    Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;

2.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

3.    Дүн шинжилгээ хийх чадвар;

4.    Асуудал шийдвэрлэх чадвар;

5.    Монгол хэлний бичгийн чадвар, хэрэглээний програм ашиглах чадвар;

6.    Удирдан зохион байгуулах чадвар;

7.    Манлайлах чадвар;

8.    Багаар ажиллах чадвар.

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн Иргэний цахим үнэмлэх-ээ үзүүлж шалгалтад орно.

 


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

Холбоо барих утас: 77032222, 77772006