Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори
141 дүгээр сургуулийн захирлын АЛБАН ТУШААЛЫН
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

 

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын 2.3-т заасны дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургуулийн захирлыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

 

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

 

      Монгол Улсын иргэн байх;

      Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

      Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

      Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

 

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

 

Боловсрол

Дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх

Мэргэжил

Багш, боловсрол судлал, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Мэргэшил

Боловсролын болон төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-  Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх;

-  5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх;

Ур чадвар

 

Асуудал шийдвэрлэх:

- Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, шийдвэр гаргах;

- Шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцоолох;

- Гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах;

- Маргаан, саналын зөрүүг эв зүйгээр шийдвэрлэх;

 

Манлайлах:

- Шударга ёсыг сахих;

- Ёс зүйгээр үлгэрлэх;

- Бүтээлч, санаачилгатай, ажил хэрэгч байх;

- Ажлын шинэ арга барилыг нэвтрүүлэх, хөгжүүлэх;

- Хувийн зохион байгуулалт сайтай;

- Байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд өөрөө үлгэрлэн, манлайлах;

 

Багаар ажиллах, удирдах:

- Харилцааны ур чадвартай;

- Зорилго, зорилтод нийт багш ажилтныг нэгтгэх;

- Мэдээллийг багш, ажилтанд нарт тэгш хүргэх;

- Албан хаагч бүрийн оролцоог жигд хангах;

- Албан хаагч нарыг сэдэлжүүлэх, урам зориг өгөх;

 

Бусад:

-  Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх;

-  Мэдээллийн технологийг ажил хэрэгтээ ашиглах чадвартай байх;

-  Гадаад аль нэг хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, албан бичгээр харилцах чадвартай байх;

-  Заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй байх;

 

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

 

      Төрийн албан хаагчийн анкет А хэсэг болон Б хэсэг; (анкетыг энд дарж татаж авна уу)

      Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

      Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

      Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

      Хөдөлмөрийн эсхүл Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу багшаар болон удирдах албан тушаалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын Хуулбар үнэн даруулж хавсаргах/

      Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр /10 хүртэлх хуудсанд багтаасан байх/

      4 х 6-гийн хэмжээний 1 хувь цээж зураг;

      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

      Шалгалтын үйлчилгээний зардал.

 

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын III байрны 215 тоот өрөөнд 2019 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

 

1.    Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;

2.    Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

3.    Дүн шинжилгээ хийх чадвар;

4.    Асуудал шийдвэрлэх чадвар;

5.    Монгол хэлний бичгийн чадвар, хэрэглээний програм ашиглах чадвар;

6.    Удирдан зохион байгуулах чадвар;

7.    Манлайлах чадвар;

8.    Багаар ажиллах чадвар.

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн Иргэний цахим үнэмлэх-ээ үзүүлж шалгалтад орно.

 


ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,

СПОРТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

Холбоо барих утас: 51-267445