Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмыг Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн найруулж, журмын төсөлд олон нийтээс санал авч байна.
Төрийн албаны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтлэг шаардлагуудыг бүрэн тусгах, төрийн албан хэргийг хос бичгээр (кирилл болон монгол бичиг) хөтлөхтэй холбоотой хууль эрх зүйн үндэслэлийг удирдлага болголоо.
“Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн хөгжүүлэлтийг үе шаттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн хувийн хэргийг цахим болон цаасан хэлбэрээр хөтлөх нөхцөл бүрдэж байгаатай уялдуулан зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг журмын төсөлд тусгалаа.
Хувийн хэргийн бүрдэлд холбогдох баримт, мэдээллийг бүрэн тусгах, хувийн хэргийн хөтлөлтийн талаар төрийн албан хаагчийн, байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, ажилтны болон төрийн байгууллагын даргын хүлээх үүргүүдийг нарийвчлан оруулж өглөө.
Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасаны дагуу журмын төсөлд олон нийтээс санал авч тусгах ажлыг зохион байгуулж байна.