Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн бодлого, төрийн үйлчилгээг ил, тод нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалт болон төрийн жинхэнэ албаны тухайн албан тушаалын тусгай шалгалтыг цахимаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, олон талт ажлуудыг хийж байна.
Үүний нэг жишээ бол тухайн албан тушаалын удирдах, гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авч нэр дэвших болзлоо хангасан иргэнийг урьж, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хүний нөөцийн ажилтны хамт заавар зөвлөмж өгөх ажлыг эхлүүллээ.
Уг ажлын хүрээнд Төрийн Худалдан авах ажиллагааны газрын 6 гүйцэтгэх албан тушаалын шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд тус шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэдэд төрийн албаны тухай хууль, холбогдох журам заавар, зөвлөмжийг өглөө. Дээрх ажлыг Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлүүд хэвшүүлэн ажиллах болно.
Та төрийн жинхэнэ албанд тусгай шалгалт өгч өөрийгөө сорихыг хүсвэл энд дарж тухайн албан тушаалын зартай танилцана уу.