ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭХ ТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ
2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Төрийн албаны зөвлөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн санхүүгийн дэмжлэгээр дараах ажил гүйцэтгэх Зөвлөхийг сонгон ажиллуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх нь Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн цахим хуудас (www.csc.gov.mn)-ыг үндсэн агуулга загварыг сайжруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх интерактив портал цахим хуудас болгон иргэд олон нийтэд мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх, мэдлэгийн сан бий болгон шинэчлэн хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй тухай тодорхойлолт зэргийг хавсарган цахимаар ирүүлнэ. Үүнд:
Сонирхсон хуулийн этгээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү. Тендерт оролцогчийг байлцуулан 10:15 цагт нээнэ.
Захиалагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр
Холбоо барих утасны дугаар: 265041