Төрийн албаны зөвлөл шинэ оны ажлын өдөр эхлэхэд мэдээлэл, сургалт хийж цахим уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнөөдрийн цахим уулзалт, сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нар, зарим агентлагийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга зэрэг нийт 200 гаруй төрийн бүх шатны удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Мөн цахим уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх доктор, профессор Д.Бум-Очир “Монгол хүн: Монгол үндэсний онцлог” сэдвээр оролцогчдод мэдээлэл хийлээ.
Уулзалтыг дүгнэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үгийн товч танилцуулгаас...