Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ 16 хороодын 61 албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор “Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн”-ийг зохион байгуулж байна.
Дүүргийн хороодын ажилтан, албан хаагчид 11-р сарын 23-24-ний өдрүүдэд найман төрлөөр өрсөлдөх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албатай хамтран өнөөдөр тэмцээний нэг хэсэг болох хууль, эрх зүйн мэдлэгийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд оролцогчид Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын төвд “төрийн албаны мэргэшлийн шалгалт” өгдөг арга зүй, зохион байгуулалтаар хууль эрх зүйн мэдлэгээ сорьж байгаа юм.