Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн захирлын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-өөс зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс удирдах ур чадварын түвшингийн болон ярилцлагын шалгалт авна. Оролцогч нь докторын зэрэгтэй, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхаар ажлын байрны шаардлагад дурджээ.
Сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхлэх бөгөөд шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах юм.
МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.
Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ очно.
МУИС-ийн захирлын ажлын байрны шаардлага:
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Тухайн сургалтын байгууллагын эрхэлдэг аль нэг сургалтын чиглэлээр дээд боловсролтой
Мэргэшил: Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай.
Ур чадвар: Байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй.
Тусгай шаардлага: