Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.
Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ГАЗАР