Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүллээ.
Энэхүү шийдвэрийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс нийслэл /Улаанбаатар хот/-д зохион байгуулагдах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж байна.
Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлэх болно.
Та бүхэн халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин, шалгалтдаа бэлтгэнэ үү.
Танд амжилт хүсье.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ,
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС,
НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИСС