Төсөл
МОНГОЛ УЛС
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
Журамд өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь.
1.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.
“11.4.Шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэж, бүртгэлийн жагсаалтыг Зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.”
2.Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам /цаашид “журам” гэх/-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
“9.1.3.шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлс /гар утас, таблет, ухаалаг цаг болон бусад төхөөрөмж/ ашиглахыг оролдох.
9.1.4.Шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьж буй ажилтны зохих ёсны шаардлагыг биелүүлээгүй.”
3.Журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг хассугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.