Төрийн албаны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Олон нийтийн хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, зөвлөлийн ажиллах дүрмийг төрийн албаны төв байгууллага батална”, 65 дугаар зүйлийн 65.3-т “Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд ажлын алба, салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжтэй байна. Ажлын албаны дарга, салбар зөвлөлийн даргыг Зөвлөл томилж, чөлөөлнө.”, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 5.11-т “Зөвлөл Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээ, ажиллах журмыг тогтоон мөрдүүлнэ” гэж тус тус заасан.
Дээр дурдсан хууль тогтоомжийг үндэслэн боловсруулсан “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм” болон “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын төсөлд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, нийт 30 хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс санал авч байна. /Журмуудын төслийг ЭНД дарж үзнэ үү./
Та бүхэн журмын төсөлтэй танилцан, саналаа erdenekhishig@csc.gov.mn, bbundhorol@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА