Төсөл |
МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2020 оны ...дүгээр Улаанбаатар
сарын ...-ны өдөр Дугаар ... хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.“Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд
тавигдах тусгай шаардлагыг батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 хавсралтын “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах туршлагын шаардлага хэсгийн “Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэснийг “Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно” гэж өөрчлөн найруулсугай.
2.Энэ тогтоолын 2020 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Гарын үсэг
ЛАВЛАГАА
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ
/Хэсэгчлэн авав/
23.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална.
65.6.Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ
/Хэсэгчлэн авав/
38 дугаар зүйл.Захиргааны актын нэмэлт зохицуулалт
38.1.Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно.
60 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага
60.1.Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна:
60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх;
60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;