Сургалтын гол агуулга:
Төрийн албаны зөвлөлийн хуульд заасан бүрэн эрхийн нэг бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх явдал. Түүнчлэн томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр гэж хуульчилсан.
2019 оноос хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилтэд Төрийн албаны зөвлөлөөс хийж байгаа хяналт шалгалт, хууль бус томилгоо, иргэд төрийн албан хаагч хооронд гарсан зөрчил маргаан, түүнийг шийдвэрлэж байгаа болон практикт гарч байгаа анхаарах шаардлагатай асуудлын талаар танилцуулна.
Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалт хийх, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг эрх бүхий албан тушаалтнууд хөтлөн явуулав.
Үйл ажиллагаа |
Нэр |
Албан тушаал |
Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудал |
Ч.Бат-Эрдэнэ |
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга
|
Асуулт, хариулт |
Э.Мөнхгэрэл |
Тус газрын ахлах референт |
Сургалтыг дүгнэж үг хэлэх |
Б.Идэрчулуун |
Төрийн албаны зөвлөлийн гишүүн |
__oOo__