Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа: ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг хориглох нь” сэдвээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, холбогдох албан хаагчид нийт 1500 гаруй хэрэглэгчийн эрхээр нэвтэрч хамрагдлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид урилгаар оролцож, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийн талаар мэдээлэл, сургалт хийв.
Сургалтын агуулга:
Сургалтын төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан дүгнэж хэлэхдээ: төрийн албан хаагчийн ёс зүйн харилцаанд түгээмэл ажиглагддаг асуудлыг хөндсөн судалгаанд суурилсан гарц, шийдлийн агуулгатай сургалт, мэдээлэл боллоо. Хүнийг нас, хүйсээр нь ялгаварлах асуудлууд нууцлагдмал хэлбэрээр байна. Байгууллагын удирдлага, албан хаагч хөдөлмөрийн харилцаанд аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхлаас ангид байх талаар зөвлөв.
Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын хичээлийг www.csc.gov.mn цахим сайтаас тухай бүр хүлээн авахаас гадна нөхөж үзэх бүрэн боломжтой юм.