Сонгон шалгаруулалтад орох иргэдийн
уншиж судлах эрх зүйн баримт бичиг, номын жагсаалт

Тусгай шалгалт, төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох бол дараах агуулгын хүрээнд нэмэлтээр бэлтгэнэ.

Нэг. Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг:

1.     Байгууллагын нууцын тухай хууль

2.     Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль

3.     Засгийн газар дахь хяналтын тухай хууль

4.     Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль

5.     Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

6.     Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

7.     Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль

8.     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

9.     Төсвийн тухай хууль

10.  Шилэн дансны тухай хууль

Хоёр. Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтын жишиг сорил:

1.    Хүснэгт дээрх мэдээлэлд тулгуурлаж хийсэн зөв дүгнэлтийг олно уу

Хүснэгт. ТӨМӨР ЗАМААР ДОТООД, ГАДААДАД ТЭЭСЭН АЧАА, бүтээгдэхүүний бүлгээр, дүнд эзлэх хувиар, жил бүрийн эцэст

a.    Уул уурхайн бүтээгдэхүүний тээсэн ачааны эзлэх хувь тогтмол дүнгээр өсөж байна.

b.    Мод, модон материалын тээсэн ачааны эзлэх хувь тогтмол дүнгээр буурч байна.

c.    Барилгын материалын эзлэх хувь огцом өсөж бусад бүх салбар буурсан дүнтэй байна.

d.    Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээсэн ачааны эзлэх хувь нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тээсэн ачааны эзлэх хувиас тогтмол их байна.

2.    Хүснэгт дээрх мэдээлэлд тулгуурлаж хийсэн зөв дүгнэлтийг олно уу

Хүснэгт. 1000 ХҮНД НОГДОХ ТӨРӨЛТ, НАС БАРАЛТ, ЕРДИЙН ЦЭВЭР ӨСӨЛТ, бүс, аймаг, нийслэлээр, 2021 оны жилийн эцсийн байдлаар

a.    Хангай бүсийн хүн амын ердийн цэвэр өсөлт бусад бүх бүстэй харьцуулахад бага байна.

b.    Зүүн бүсийн хүн амын ердийн цэвэр өсөлт төвийн болон баруун бүсээс их байна.

c.    Хүн амын ердийн цэвэр өсөлт 2021 онд 15 хувь байсан байна.

d.    Баруун бүс болон Улаанбаатар хотын ердийн цэвэр өсөлт улсын дунджаас их байгаа бол бусад бүсүүдэд бага байна.

 

3.    Хүснэгт дээрх мэдээлэлд тулгуурлаж хийсэн зөв дүгнэлтийг олно уу

Хүснэгт. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ, жил бүрийн 4 дүгээр улирлын байдлаар

 

a.    Суурин утасны цэгийн тоо 2021 оны 4 дүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 47 (15%) мянган цэгээр буурсан байна.

b.    Кабелийн телевиз хэрэглэгчид 2021 оны 4 дүгээр улиралд 955.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 379 (41%) мянган хэрэглэгчээр өссөн байна.

c.    Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 2021 оны 4 дүгээр улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 (5.6%) мянган хэрэглэгчээр өссөн байна.

d.    Өгөгдсөн бүх тохиолдол зөв

 

Гурав. Асуудал шийдвэрлэх чадварын шалгалтын жишиг сорил:

1.     Шийдвэр гаргах зорилгоор цуглуулсан хоёрдогч тоон мэдээлэл ямар дутагдалтай талыг агуулдаг вэ?

A.   Тохирсон асуулгыг ашигласан эсэх нь тодорхойгүй

B.   Хангалттай хэмжээний түүвэртэй байдаг

C.   Тоон мэдээлэл бүрэн гүйцэд байдаг

D.   Өгөгдсөн бүх тохиолдолд

2.     Сайн чанарын мэдээлэл шуурхай, үнэн зөв шийдвэр гаргахад нэн чухал юм. Хамгийн их автомашины осол гарч буй байршлыг тогтооход дараах мэдээллээс аль нь хамгийн тохиромжгүй вэ?

A.     Хороо тус бүрээр осол гарч буй тоо

B.     Даатгалын компаниудаас нөхөн олговор авсан жолооч нарын судалгаа

C.     “Сүхбаатар аймгийн зам засварын өнөөгийн төлөв байдал” судалгааны тайлан

D.     Жолооч нараас авсан судалгаа

3.    Байгууллагаас байгуулсан багийн ахлагч та бөгөөд зөвхөн багийн гишүүдийн сайтар мэдэх нарийн төвөгтэй асуудлаар таны гаргасан шийдвэр бусад гишүүдийн дунд маргаан үүсгэхээр бол уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

A.     Үүссэн асуудал болон зөв шийдлийг бүрэн мэдэж байгаа тул өөрөө шийдвэр гаргана.

B.     Багийн гишүүн бүрийн саналыг асуугаад шийдвэрийг өөрөө гаргана.

C.     Хэн нэг хөндлөнгийн хүнээс тусламж хүснэ.

D.     Тухайн үеийн сэтгэл хөдлөлөө дагна.

 

Дөрөв. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар

1.    Монгол үсгийн дүрмийн толь /Ц.Дамдинсүрэн/

Тав. Удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар, төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чадвар тус бүрийг тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын хүрээнд ур чадварт суурилсан ярилцлагаар шалгана.