УЛААНБААТАР
ХОТЫН ЕРӨНХИЙ
МЕНЕЖЕР БӨГӨӨД
ЗАХИРАГЧИЙН
АЖЛЫН АЛБАНЫ
ДАРГЫН
АЛБАН
ТУШААЛД ТОМИЛОГДОХ
АЖИЛТНЫ
СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫГ
ЗАРЛАЖ БАЙНА
“Журам
батлах тухай”
УИХ-ын 2003 оны 13
дугаар тогтоолоор
баталсан “Төрийн
жинхэнэ
албаны
удирдах
албан тушаалд
томилогдох
ажилтныг
сонгон
шалгаруулах
журам”-ын 17
дугаар зүйлийг
үндэслэн Улаанбаатар
хотын ерөнхий
менежер бөгөөд
Захирагчийн
ажлын албаны даргын
албан
тушаалд томилогдох
ажилтны
сонгон
шалгаруулалтыг
нийтэд зарлаж
байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Улаанбаатар
хотын ерөнхий
менежер бөгөөд
Захирагчийн
ажлын албаны даргын албан
тушаалын сул
орон тоог сонирхогч
иргэдээс өрсөлдүүлэн
шалгаруулж нөхөхөд оршино.
·
Улсын Их
Хурлын 2003 оны 13
дугаар
тогтоолоор
батлагдсан “Төрийн
жинхэнэ
албаны
удирдах
албан
тушаалд томилогдох
ажилтныг
сонгон
шалгаруулах
журам”,
·
Төрийн
албаны зөвлөлийн
2013 оны 14 дүгээр
тогтоолоор
батлагдсан “Төрийн
жинхэнэ
албаны
удирдах
албан тушаалд
томилогдох
ажилтны
сонгон
шалгаруулалтын
үнэлгээ, дүгнэлт
гаргах
заавар”-ыг
Төрийн
албаны зөвлөлийн
www.csc.gov.mn гэсэн
цахим
хуудсанд
тавьсан бөгөөд
бүртгүүлэх
иргэд энэхүү
журам,
заавартай
заавал танилцсан
байна.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
·
Зарлагдаж
буй сул орон
тоонд тухайн
албан
тушаалд тавигдах
боловсрол,
мэргэжил,
мэргэшил, туршлага,
ур чадвар болон
тусгай
шаардлагыг
хангасан, энэ
албан
тушаалд
ажиллахыг хүссэн
иргэнийг бүртгэнэ.
Төрийн
албаны тухай
хуулийн 10 дугаар зүйлд
зааснаар
тухайн
зарлагдсан
сул ажлын
байранд
тавигдсан 4
ерөнхий
шаардлага
(БОЛОВСРОЛ,
МЭРГЭЖИЛ,
МЭРГЭШИЛ,
ТУРШЛАГА)-ыг
бүгдийг нь
хангасан
иргэн л бүртгүүлэх
боломжтой бөгөөд
энэ нь тухайн
иргэн “Баримт
бичгийн
шалгалт”-д
“Тэнцсэн”
гэсэн үнэлгээ
авч байна
гэсэн үг юм.
Тухайлбал:
Ø ”Боловсролын
шаардлага”:
Бакалаврын
боловсролын
зэргийн
шаардлага
тавигдсан
ажлын
байранд
бакалаврын
дээд
боловсролын
зэрэгтэй
иргэн бүртгүүлэх
боломжтой
гэдгийг
санаарай.
Ø ”Мэргэжлийн
шаардлага”: Их, дээд
сургуульд
суралцан
эзэмшсэн үндсэн
мэргэжлийг
ойлгоно. Үүнд: Их
эмч, нягтлан
бодогч гэх
мэт. /Их, дээд
сургууль төгссөн
диплом
дээрх
эзэмшсэн
мэргэжлийн
нэр нотолгоо
болно/
Ø “Мэргэшлийн
шаардлага”: Их, дээд
сургуульд
суралцан төгсөж,
бакалаврын
дээд
боловсрол,
тодорхой мэргэжил
эзэмшсэний
дараа үндсэн
мэргэжлээрээ
болон өөр
чиглэлээр
мэргэшүүлэх,
мэргэжил
дээшлүүлэх
сургалтад
хамрагдсан, үүний
дотор
тодорхой
хугацаанд
тухайн зарлагдсан
чиглэлээр
курст
суралцсанаас
эхлээд
магистр,
докторын
зэрэг
хамгаалсан
гэх мэт
сургалт,
дадлагажилтад
ямар нэг хэлбэрээр
хамрагдсан
байхыг
ойлгоно. /Энэ
тухай
холбогдох
диплом,
гэрчилгээ/сертификат
нотолгоо
болно/
Ø ”Туршлагын
шаардлага”: “Мэргэжлээрээ
ажилласан
байх” гэснийг
тухайн
мэргэжлээрээ
улсын болон
хувийн хэвшилд
ажилласныг
ойлгоно.
Ажилласан
жилийг Иргэний
хуулийн 71 дүгээр
зүйлд заасан
хугацаа
тооцох
журмын дагуу
хоногоор
тооцдог.
Жишээ нь,
мэргэжлээрээ
1-ээс доошгүй
жил
ажилласан
байх
шаардлага
тавигдсан байна
гэвэл яг
хоногоороо
тооцоход 365
хоног гүйцсэн
байх ёстой
гэсэн үг. /Энэ
хугацааг
тооцохдоо Нийгмийн
даатгалын
дэвтрийн
“Ажилд орсон,
шилжсэн, чөлөөлсөн”
гэсэн хүснэгтэд
бичигдсэн
ажилласан
хугацааг баримтална/.
Хэрэв
тухайн
зарлагдсан
сул ажлын
байранд
тавигдсан 4
ерөнхий
шаардлага
(боловсрол,
мэргэжил,
мэргэшил,
туршлага)-ыг
бүрэн
хангаагүй
иргэнийг бүртгэвэл,
энэ нь Төрийн
албаны тухай
хуулийг зөрчсөн,
ёс зүйгүй үйлдэл
болох тул бүртгэл
явуулж
байгаа ажлын хэсэг
ийм иргэнийг
бүртгэх
боломжгүй
гэдгийг
урьдчилан
анхааруулж
байна!!!
·
Сонгон
шалгаруулалтанд
өрсөлдөх
иргэдийн
материалыг Засгийн
газар (хуучнаар
Ялалтын талбайн
зүүн талд
байрлах)-ын XI
байрны 3
давхарт 302
тоот өрөөнд 2016
оны 10 дугаар
сарын 07-ны өдрийн
09.00-12.00, 13.00-17.00 цагийн
хооронд хүлээн
авна.
Гурав.
Сонгон
шалгаруулалтад
орохыг хүссэн
иргэн дор
дурдсан
материалыг бүрдүүлэн
өөрийн биеэр
ирж бүртгүүлнэ. Үүнд:
1) Төрийн албан
хаагчийн
анкет (маягт № 1);
2) Боловсролын
дипломын
нотариатаар
гэрчлүүлсэн
хуулбар;
3) Монгол Улсын иргэний
үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар/;
4) Ажилласан
жилийг
тооцох Хөдөлмөрийн
болон
нийгмийн
даатгалын
дэвтрийн
эхний нүүр
хуудсыг хөдөлмөрийн
үйл
ажиллагааны
хөдөлгөөнийг
баталгаажуулсан
бусад
хуудасны хуулбар,
эх хувийн
хамт /ажилласан
жилийг
тооцох тул хөдөлмөрийн
үйл
ажиллагаагаа
хөдөлмөрийн
болон
нийгмийн
даатгалын
дэвтэрт бичигдсэн
он, сар, өдрөөр
нь
нарийвчлан
бичиж
бэлтгэж
ирэх/,
5) Ажил байдлын
тодорхойлолт;
6) 4х3-ийн
хэмжээтэй
2 хувь цээж
зураг. /1 ш нь
анкет дээр
наагдсан
байх/
Дээрх
баримт
бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон
шалгаруулалтын
хуваарь,
хугацаа
· Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
·
Ажлын
байранд
тавигдсан
шаардлага
хангаж, бүртгэгдсэн
иргэдэд
шалгалтанд
орох мэдэгдэх
хуудас
олгоно.
·
2016 оны 10 дугаар
сарын 10-ны өдөр сонгон
шалгаруулалтыг
доорхи
байдлаар зохион
байгуулна.
1.Ерөнхий
шаардлага /Анкет,
диплом,
гэрчилгээ,
нийгмийн
даатгалын
болон хөдөлмөрийн
дэвтэр/
2.Удирдах ур
чадварын түвшингийн
шалгалт /Хууль эрх зүйн
чиглэлийн
сорилын 60
хувьд зөв
хариулж,
босго оноог
хангасан
иргэн дараагийн
шалгалтанд
орно/
3.Ярилцлагын
шалгалт /Мэдлэг,
хандлага, зан
үйлийг
тодорхойлох/
·
Төрийн
жинхэнэ
албаны
удирдах
ажилтны сонгон
шалгаруулалтанд
орох иргэн Иргэний
үнэмлэхтэйгээ
ирнэ.
Тав.
Ажлын
байранд
тавигдсан
шаардлага
Сонгон
шалгаруулалтад
орох иргэн нь
Төрийн
албаны тухай
хуулийн 10.1-д
заасан ерөнхий
шаардлага
болон томилох
эрх бүхий байгууллага,
албан
тушаалтны баталсан
ажлын
байранд
тавигдах
дараах шаардлагыг
хангасан
байна:
Улаанбаатар
хотын ерөнхий
менежер бөгөөд
нийслэлийн
Захирагчийн
Ажлын албаны
даргын
ажлын байрны
шаардлага:
Ерөнхий
шаардлага |
Үзүүлэлт |
Чухал
шаардлагатай |
Шаардлагатай |
Боловсрол |
Магистр, түүнээс
дээш
зэрэгтэй |
Докторын
зэрэгтэй |
|
Мэргэжил |
Эрх зүйч, төрийн
удирдлага |
||
Мэргэшил |
Төрийн
удирдлага /Удирдлагын
академи/ |
||
Туршлага |
Төрийн
албанд 15-аас
доошгүй жил, үүнээс удирдах
албан
тушаалд 10-аас
доошгүй жил
ажилласан
байх |
Үндэсний
болон орон
нутгийн түвшинд
бодлого
боловсруулж,
төлөвлөлт
хийж, гүйцэтгэлийг
хангах
ажлын 8-аас
доошгүй
жилийн
туршлагатай
|
|
Ур чадвар |
·
Манлайлан
удирдах,
захиргааны
удирдлагын
арга
барилтай,
зохион
байгуулах,
орчноо мэдрэх,
зөв үнэлэх,
олон
нийттэй
харьцах, ·
Хэл бичгийн
дүрэм,
найруулга,
албан хэрэг
хөтлөлтийн
стандартын
мэдлэгтэй,
аливаа
шийдвэр
гаргахад
хуулийн хүрээнд
Засаг
даргад
шаардлагатай
зөвлөгөө
өгөх, үйлчилгээ
үзүүлэх,
хуулийн төсөл,
шийдвэрийн
баримт бичгүүдийг
боловсруулах
хууль, эрх зүйн
мэдлэгтэй, · Компютерийн
өргөн
хэрэглээний
програм*,
нээлттэй
эхийн системийг
ашиглах,
дотоод
гадаад сүлжээнээс
мэдээлэл
авч, илгээх, орчин үеийн
дэвшилтэт /smart/ технологийг
ашиглах,
нэвтрүүлэх
чадвартай
байх, ·
НҮБ-ын
албан ёсны
аль нэг
хэлний
мэдлэгтэй
байх, |
||
Тусгай
шаардлага |
Төрийн
албан
хаагчийн ёс
зүйн хэм
хэмжээг
чанд сахих, Төр,
байгууллага
болон хувь хүний
нууцыг
хадгалах |
·
Сонгон
шалгаруулалттай
холбоотой
асуудлаар Төрийн
албаны зөвлөлийн
Ажлын албаны 264982,
264493 утсаар
холбогдож
лавлагаа
авч
болно.
Сонгон
шалгаруулалтанд
орох
иргэдийн
уншиж судлах
эрх зүйн
баримт бичиг
*Стандартчиллын
үндэсний зөвлөлийн
2012 оны 12 дугаар
сарын 20-ны өдрийн
37 дугаар
тогтоолоор
батлагдсан MNS6355: 2012
стандарт болно.
Долоо. Англи
хэлний түвшингийн
үнэлгээ
тогтоолгохтой
холбогдсон
бусад мэдээлэл,
лавлагаа
Англи хэл
дээр сургалт
нь явагддаг
гадаад улсын
их, дээд
сургууль,
коллеж төгссөн,
магистр,
докторын
зэрэг
хамгаалсан
иргэний дипломыг үндэслэх
ба мөн олон
улсад хүлээн
зөвшөөрөгддөг англи хэлний
түвшин
тогтоох
шалгалт өгсөн
иргэний
гэрчилгээнд
бичигдсэн
оноо доорхи хүснэгтэд
заасан жишгийг
хангаж
байгаа
тохиолдолд англи хэлний
түвшин
тогтоох
шалгалтад
тэнцсэнд
тооцож, төрийн
жинхэнэ
албаны
удирдах
ажилтны сонгон
шалгаруулалтанд
оруулна.
Зарлагдсан
ажлын
байранд НҮБ-ын
аль нэг
хэлний шаардлага
тавигдсан
тул бүртгүүлэхээр
ирж байгаа
иргэд англи
хэлийг
сонгосон
тохиолдолд
уг хэлний мэдлэг,
чадвар дүгнэдэг
“TOEIC”
олон
улсын шалгалтын
гэрчилгээ
авсан байна. Түвшинг
тогтоолгож,
гэрчилгээ
авахын тулд “TOEIC“-ийн төвийн
322794,
88119140 /вэйбсайт:
www.ets.org, www.santis.mn/ утсаар
лавлаж,
шалгалтын
зардлаа
хариуцаж,
шалгалт өгнө.
TOEIC ШАЛГАЛТЫН
ОНООГ БУСАД
ШАЛГАЛТЫН
ОНООТОЙ
ХАРЬЦУУЛСАН
БАЙДАЛ |
|||||||||
TOEIC Оноо |
Cambridge tests |
ALTE |
CEF |
TOEFL IBT |
IELTS |
Олон улсын
түвшинд |
Ерөнхий
чадамжууд |
Мэдлэгийн
түвшин |
|
Дээд
оноо |
Дээд
оноо |
|
|
Дээд
оноо 120 |
Дээд
оноо 9 |
||||
860-990 |
CAE/BEC
Higher |
5 |
C2 |
111-120 |
8.5-9 |
6 |
Ажил
мэргэжилдээ
шаардагдах
стандарт англи
хэлээр
мэргэжлийнхээ
хүрээнд
ямар ч
сэдвээр
хэлэлцүүлэг,
хурал, зөвлөгөө,
маргаанд
оролцох
чадамжтай |
Гүнзгий
шат |
|
730-859 |
FCE/BEC
Vantage |
4 |
C1 |
96-110 |
7.5-8 |
5 |
Сонсох,
унших, бичих
болон ярих
чадамжуудыг
зөв зохион
байгуулалтай
эзэмшсэн, мэргэжлийнхээ
хүрээнд бүрэн
ойлгож,
харилцаанд
ярианд чөлөөтэй
оролцох
чадамжтай |
Дээд
шат |
|
470-729 |
PET/BEC
Preliminary |
3 |
B2 |
79-95 |
6.5-7 |
4 |
Мэддэг
сэдвийнхээ
хүрээнд
харилцан
ярианд чөлөөтэй
оролцох, өдөр
дутмын
ажлаа
мэргэжлийн
түвшинд
хийж гүйцэтгэх
чадамжтай |
Ахисан
дунд шат |
|
65-78 |
5-5.6 |
||||||||
|
|
4.5-5 |
|||||||
220-469 |
KET |
2 |
B1 |
53-64 |
3 |
Ойлгох
чадвар сайн
ч өгүүлбэрийн
болон дүрмийн
бүтэц дээр
алдаа гаргаж
харилцан
ярианд
оролцдог
тул ажлын
байранд,
мэргэжлийн
түвшинд
хязгаарлагдмал
чадамжтай |
Дунд
шат |
||
41-52 |
4 |
||||||||
0-219 |
|
1 |
A2 |
30-40 |
3-3.5 |
2 |
Үгийн
сангийн баялаг
хязгаарлагдмал
тул буруу
ойлгох
бэрхшээлтэй
ч, үргэлжилсэн
ярианы
ойролцоо
утгыг гаргаж,
мэддэг
сэдвийнхээ
хүрээнд
нийгмийн
харилцаанд
бусдын дэмжлэгтэй
оролцох
чадамжтай |
Ахисан
анхан шат |
|
19-29 |
2-2.5 |
||||||||
A1 |
9 18 |
1-1.5 |
1 |
Цээжилж
тогтоосон үг
хэллэгийнхээ
хүрээнд зөвхөн
энгийн бүтэцтэй
богино
өгүүлбэрээр
өөрийгөө
илэрхийлэх
чадамжтай |
Анхан
шат |
“TOEIC” Шалгалт,
Мэдээллийн Үндэсний
төв нь: УБ, Сүхбаатар
дүүрэг,
Оюутны
гудамж-16 (Худалдаа
үйлдвэрийн
дээд
сургуулийн
баруун талд
буюу
Спортын төв
ордны зүүн
талд)
Хэлний
шалгалт авах
хугацаа:
7.Англи
хэлний түвшин
тогтоолгох шалгалтыг
2016.10.05-ны өдрийн 9.00
цагт “TOEIC” Шалгалт,
Мэдээллийн Үндэсний
төвд
өгнө.
Харилцах
ХАЯГ: ЗАСГИЙН
ГАЗРЫН 11 ДҮГЭЭР
БАЙР,
402
ТООТ ӨРӨӨ, утас: 264982,
264493.