УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

 

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

 

Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 03/3857 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэг, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т заасныг үндэслэн Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

 

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-д заасны дагуу зохион байгуулж явуулна. /Журмыг энд дарж үзнэ үү./

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:

-        Монгол Улсын иргэн байх;

-        Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

-        Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

-        Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

-        Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;

-        Энэ зард тавигдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

 

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтад ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа цахимаар ирүүлэх бөгөөд Шалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ын 2.2-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:

 

  Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;

 

  Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд төрийн удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

 

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж холбогдох зөвлөмжтэй танилцана уу/

 

Ангилал, зэрэглэл

Эрхэлсэн түшмэл, ТЗ-13

Боловсрол

Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил

-Хүрээлэн буй орчны инженер /071204/;

-цахилгаан хангамж /071305/;

-эдийн засагч /0311/;

-яамны үндсэн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн инженер.

Мэргэшил

-Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх;

-удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх;

-мэргэшсэн болон түүнээс дээш мэргэшлийн зэрэгтэй байх.

Туршлага

Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

-     Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/

-     Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/

-     Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/

-     Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/

-     Иргэний үнэмлэхний хуулбар; /.pdf/

-     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/

-     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/

-     Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/

-     Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн Тангарагийн хуудас хуулбар; /.pdf/

-     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан

-     ыг гэрчлэх баримт бичиг; /.pdf/

-     Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; /.pdf/

-     4 х 6-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/

v Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:

Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал /.pdf/;

Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа /.pdf/;

Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /A, B, БҮРЭН ХАНГАЛТТАЙ/;

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт /.pdf/

Тайлбар:

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.

Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.

Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд bhbygazar@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана.

Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалт зохион байгуулах газар, цагийг жич зарлана. Үүнд: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1.Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Удирдан зохион байгуулах;

6. Манлайлах чадвар;

7. Багаар ажиллах чадвар;

8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

 

Зургаа. Анхаарах зүйл.

Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

 

МОНГОЛ УЛСЫН

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

 

Холбоо барих утас: /51/-266887